Томатны соустай шарсан тахианы мах
Тахианы махаар төрөл бүрийн амттай хоол хийж болно. Энэ удаад томатны соустай шарсан тахианы махны жорыг орууллаа.

Орц:
Тахианы мах - 1 кг 500 гр
Оливын тос - 2 цайны халбага
Сармис - 3 хумс
Цагаан гаа - 1 цайны халбага
Сонгино - 1 ширхэг
Томатны соус - 1 аяга + 1/4 аяга
Кокосын сүү - 1 аяга
Яншуй - чимэглэх зорилгоор ашиглана
Давс
Перц

Хийх арга: Тахианы махаа сайтар гэсгээгээд саванд хийнэ. Давс, перецээр амтлаад оливын тосоор борлотол нь шарна. Тахианы махаа шарж дуусаад хайруулын тавгаас гаргаад мах шарсан тосон дээрээ цагаан гаа, ногоон сонгино, сонгиноо хэрчиж хийгээд хуурна. Одоо томатны соус, кокосны сүү, тахианы шөл нэмээд сайтар хутгана. Одоо шарсан тахианы махаа хийгээд 45-60 минут чанана. Хачир хэрэгтэй бол цагаан будаа агшаагаарай. Будаа агшаахдаа бага зэрэг давс, ургамлын тос хийвэл амттай мөн наалдахгүй гэдгийг сануулъя.
Томатны соустай тахианы мах шарах видео заавар
Сайхан хооллоорой
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







