Өтгөн хатах үед хэрэглэх хүнс
Хүмүүс бид өдөр тутам ялгадасаа заавал гадагшлуулж байх шаардлагатай ч дотор гэдэсний үйл ажиллагаа муудах, өвчилснөөс болж өтгөн хатах нь багагүй тохиолддог. Өдөрт уух усны хэрэглээ багатай, жирэмсэн эмэгтэйчүүд, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муутай хүмүүс ийм асуудалд өртөх нь элбэг байдаг. Энэ үед хүмүүс өтгөнийг гадагшлуулахын тулд төрөл бүрийн эм бэлдмэлийг сонгох нь түгээмэл болжээ. Химийн бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө та доорх мэдээллийг уншаад нэг үзээрэй.
Буурцаг. Төрөл бүрийн буурцаг, шош хэрэглэх нь ямар ч эмнээс илүү үр дүнтэй бөгөөд эрүүл арга юм. Та өөрийн идэх дуртай салад, хоолонд 15-хан грамм буурцаг хийхэд танд төрөл бүрийн эрдэс, витаминыг өгнө.

Брокколи. Та төрөл бүрийн амттай хоолноос нэг удаа татгалзаад хоолондоо брокколиг хийхэд олон зүйлийн витаминыг авахаас гадна хатсан өтгөнийг шингэлж өгөх үйлчилгээ үзүүлнэ.

Овъёос. Анх идэхэд эвгүй ч овъёос таныг олон цагийн туршид цатгалан байлгаж өтгөн хатахаас хамгаалахаас гадна тураах ид шидтэй юм.

Бууцай. Бүх төрлийн хоолонд хийх тохиромжтой амттай тус ногоог та тогтмол хэрэглэснээр өтгөн хатах асуудлаас ангид байж чадна.

Самар ба хатаасан жимс. Байгалийн шидэт эм бол самар. Витаминаар баялаг, идэхэд амттай, бүх насныханд тохиромжтой. Яагаад идэх дуртай шоколадны оронд самар авч болохгүй гэж?

Гүзээлзгэнэ. Антиоксидантаар баялаг тул таныг таргалуулахгүй. Та тохируулж идэхэд л хангалттай. Тогтмол гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө хэрэглэхэд өтгөн хаталт гэдгийг мартах болно.

Алим ба лийр. Эдгээр жимсийг шүүслэг гэдгийг хүн бүр мэддэг. Алим, лийрний энэхүү шүүслэг байдал нь өтгөн хаталтаас найдвартай сэргийлдэг ба өтгөн хатсаныг маш сайн шингэлж өгдөг аж. Мөн төрөл бүрийн минерал, витаминаар баялаг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





