Охины ордны шинэ долоо хоногийн зурхай

Эрүүл мэнд
Их мэдрэмтгий эрүүл мэнд ариун цэврийнхээ төлөө байнга санааширч явдаг Олонхи нь нэлээд урт насална. Эрүүл мэндээ их анхаардаг учраас идэх уухаа зөв зохицуулдаг аж. Хоол шингээх систем, гэдэс дотор, цөс, мухар олгойд охины ордны гол эмзэг цэг оршдог болно. Өвчинд амархан өртдөггүй. Эрүүл мэнд өчүүхэн төдий хямрахад эмчээс зөвлөгөө авч байдаг. Биеийн тамирын дасгал их хийх шаардлагатай. Ховдоглох, шаналах, уцаарлах, түргэн загнах зэргээс зайлсхийх нь өлзийтэй.
Чухал нас: 19, 21, 24, 26, 29, 32, 34, 37, 39, 42, 44, 47, 49, 50, 52, 55, 57, 60, 62 насанд таны амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байх болно
Энэ ордныхныг хамгийн чийрэг хүмүүст тооцдог. Эрүүл мэнд, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг ч заримдаа хэтрүүлчих гээд байдаг сул талтай. Охины орд нь хэвлийн хөндий, нарийн гэдэс, ходоод гэдсийг хянадаг тул хоол боловсруулах эрхтний эмгэг, түгжрээ, мухар олгой гэдсээр хатгуулах зэрэг өвчлөлд өртөмтгий. Хооллолтондоо онцгой анхаарал тавьж , гэдэс дотроо цэвэршүүлж байвал өвчин тусах магадлал багатай. Хардалт, өөнтөгч зан, хэт шүүмжлэгч жижиг зүйлсээр хэт зууралдахаас зайлсхийж эргэн тойрондоо байгаа хүмүүстэй илэн далангүй, нээлттэй харьцаа үүсгэх хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






