ЧИНИЙ 5 ХОРОМЫН ЖАРГАЛ - ХЭН НЭГНИЙ АМЬДРАЛЫН ЖАРГАЛ
Сербийн сургуулийн төгсөгчид хонхны баярын мөнгөө өвчтэй хүүхдүүдэд хандивлажээ.

Сербын Пирот хотын сургуулийн сурагчид төгсөлтийн баярын даашинз костюмнаасаа татгалзаж багш нартайгаа нийлэн ЧИНИЙ 5 ХОРОМЫН ЖАРГАЛ - ХЭН НЭГНИЙ АМЬДРАЛЫН ЖАРГАЛ хэмээх аян өрнүүлжээ.
Тэд 12 настай тархины саажилттай Предрага Потич, 11 настай 7 удаагийн хагалгаанд ороод байгаа Матеи Лазаревич, мөн 5 настай хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа Чеды Тошича нарын 3-н гэр бүлд мөнгөө хандивлажээ.

Дараа нь тэд хотын гудмаар "ЧИНИЙ 5 ХОРОМЫН ЖАРГАЛ - ХЭН НЭГНИЙ АМЬДРАЛЫН ЖАРГАЛ" гэсэн бичигтэй цамц өмсөж хөтлөлцөн явсан байна.
«Би энэ мөнгөө үнэтэй хувцас бас бус зүйлд зарцуулах байлаа. Одоо мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгсөндөө сэтгэл хангалуун байна» — хэмээн төгсөгч Брана Костич ярив.

Эх сурвалж: https://www.facebook.com/bayanbat.bayanjargal.7
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







