Зохиол бичиж тэрбумтан болсон анхны эмэгтэй Жоанна Роулинг
Жоанна Роулинг 1965 оны 7 -р сарын 31 нд төржээ. Английн нэрт зохиолч, Харри Потер уран зөгнөлт цуврал зохиолын зохиолч гэдгээр нь дэлхий дахин мэднэ. Тэрээр энэхүү зохиолоороо маш олон шагналын эзэн болсон төдийгүй дэлхий даяар 400 сая гаруй хувь борлогдсон юм. Дэлхийн хамгийн баян чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтанд зүй ёсоор ордог бөгөөд өөрийн хүчээр баяжсан нэгэн юм. Хэдийгээр уран бүтээлээ "Ж.К.Роулинг" гэдэг нэрний дор туурьвидаг боловч Харри Поттэр номны анхны хэвлэл дээр "Жоанна Роулинг" гэсэн байдаг. Түүний анхны номыг хэвлэхийн өмнө "Блүүмсбери хэвлэл" хэвлэлийн газар бяцхан уншигч хөвгүүд номыг худалдаж аваад зохиолыг эмэгтэй зохиолч бичсэнд дурамжхан байх болов уу гэж болгоомжлон Роулинг нэрнийхээ товчлолд хоёр үсэг ашиглахыг хүсчээ.

Түүний аавыг Петер Жеймс Роулинг ээжийг нь Энн Роулинг гэдэг бөгөөд Дайанна Роулинг хэмээх дүүтэй юм. Роулинг 4 настай байхад гэр бүл нь Винтерборн тосгон руу нүүж, түүнийг 200 жилийн түүхтэй Гэгээн Майклийн бага сургуульд оруулав. Гэгээн Майклийн бага сургуулийнх нь захирал Алфред Данн гуай бол түүний Харри Поттэр номны Албус Дамблдор юм.
Роулинг Виэдэнийн дунд сургуульд элсэн оров. Өсвөр насныхаа тухай "Хэрмион бол миний өсвөр насны дүр юм" харийн Харри Поттэр зохиолын Харригийн найз Рон Вийзли бол Роулингийн ахлах ангийн найз Шон Харрис хэмээн хэлжээ. Роулинг Экзэтерийн Их сургуульд элсэж суралцсаны дараа Лондон руу нүүж Эмнести интернэйшнл байгууллагад нарийн бичиг мөн судлаачаар ажиллахаар нүүв.
1990 онд Манчестерээс Лондон руу аялах үед нь толгойд нь шидтэний сургуульд элсэж буй нэгэн бяцхан хүүгийн тухай түүх буусан аж. Энэ талаараа тэр Бостон Глөүб сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ санаа яг хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Бүх дүр, орчин гээд бүх зүйл нь миний толгойд зогсолтгүй үерлээд ирсэн." Энэ бүхнийг алдахгүйн тулд маш хурдан бичих хэрэгтэй болжээ. Гэвч тэр оныхоо 12 сард нь Роулингийн ээж нь 10 жилийн турш шаналсан тархины өвчнөөр нас баржээ. Роулинг: "Би ээжийгээ нас барах үед Харри Поттэрийг бичиж байсан. Би түүнд хэзээ ч Харри Поттэрийн талаар хэлж байгаагүй." Роулингод ээжийнх нь үхэл маш хүнд туссан бөгөөд энэ нь зохиолд нь нөлөөлж, Харри Поттэрийн эхний номонд Харригийн гачигдлыг маш тодоор тусгасан байдаг. Учир нь тэр мэдрэмжийг Роулинг биеэрээ туулсан юм.
Дараа нь Роулинг Португалын Порто хот руу англи хэл заахаар явлаа. Тэндээ 1992 оны 10 сарын 16нд Португалын телевизийн сэтгүүлч Жорж Арантестэй гэрлэж Жессика Изабел Роулинг Арантес 1993 онд төрсөн юм. Гэвч тэд 1993 оны 11 сард салжээ. 1994 оны 12 сард Роулинг охинтойгоо хамт Шотландын Эдинбург хот руу дүүгийнх рүүгээ нүүлээ. Энэ хугацаанд Роулинг маш ихээр сэтгэлээр унаж, амиа хорлоход бэлэн байв. Энэ сэтгэл санааны доройтол нь түүнд Харри Поттэр номны сүнсгүй амьтад болох Дементоруудыг бичихэд хүргэсэн гэдэг

Ажилгүй, улсын тэтгэлэгээр амьдарч байсан Роулинг охин Жессикагаа унтах бүрд нь янз бүрийн кафед ялангуяа Николсоны Кафед сууж анхны романаа дуусгажээ. Америкийн телевизийн хөтөлбөр "Ай энд И Намтар"-т оролцож байхдаа яагаад кафед сууж зохиол бичдэг байснаа тайлбарлахдаа охиноо унтуулах хамгийн сайн арга бол гадуур алхах байсан гэжээ.
1995 онд номоо хэвлүүлэхийн тулд олон хэвлэлийн газраар орсон ч түүний зохиолыг үл тоож байлаа. Харин 1 жилийн дараа Их Британий Лондон хот дахь Блүүмсбери жижиг хэвлэлийн газрын эрхлэгч Барри Куннингам 1500 еврогийн санал тавьсан юм. Удалгүй 1997 онд Шотландын урлагийн зөвлөлөөс Роулингод 8000 еврогийн тэтгэмжээр туслан номоо үргэлжлүүлэн бичихийг хүсчээ. Дараагийн хавар нь АНУ-д романыг нь албан ёсоор хэвлэх эрх авах дуудлага худалдаа болж Scholastic Inc., компани хэвлэх эрхийг 105 000$-р авсан байна. Роулинг энэ талаар дурсахдаа энэ мэдээг сонсоод бараг "үхэх шахсан" гэжээ. 1998 оны 2 дугаар сард роман нь Британий номын шагналаас "Оны Шилдэг Хүүхдийн Ном" - оор шалгарсан юм.
Энэ цагаас хойш түүний гаргасан бүхий л цувралууд түүнд маш их амжилт, маш их мөнгийг авчирч байлаа. Оны шилдэг зохиолч, оны шилдэг ном гээд бүхий л шагналыг хүртэж, урдны зохиолчдын амжилтыг эвдсэн юм. Хамгийн сүүлийн цуврал буюу Харри Потер 7 хэвлэлтэнд гарсан даруйдаа эхний өдрөө 11 сая хувь борлогджээ.

Баячуудын жагсаалт гаргадагаараа алдартай Forbes сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн 2 дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг.

2001 оны 12 сарын 21-нд Роулинг эмч Нейл Муррейтэй гэр бүл болсон. Тэдний хүү Дэвид Гордон Роулинг Муррей 2003 оны 3 сарын 24нд төрсөн бол охин болох Макэнзи Жин Роулинг Муррей 2005 оны 1 сарын 23нд төржээ. Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү номоо тэрээр бага охин Макэнзидаа зориулан бичсэн байдаг.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






