Холливуудын хун Натали Портман
Энэ эмэгтэй бол "Хар хун" "Алуурчин Лион" зэрэг кинонд тоглосон дүрээрээ дэлхий нийтэд өөрийгөө танилусан Америкийн алдарт жүжигчин Натали Портман. Тэрээр 1981 оны 6-р сарын 9 нд Израйль улсад төрсөн бөгөөд 3 настай байхаасаа Америкт амьдарч байгаа юм. Түүний аав нь Израйль харин ээж нь Америк гаралтай эмэгтэй. Жүжигчин мэргэжилтэйгээс гадна кино продюсер, кино найруулагчийн ажил хийж байгаа.

Түүний хамгийн анхны дүр нь 1994 онд олны хүртээл болсон "Алуурчин Лион" хэмээх киноны Миталда охины дүр юм. Дараа нь "Оддын дайн" киноны цувралуудад тоглосон байна.

1999 онд кинонд тоглохын хажуугаар Харвардын их сургуульд суралцаж 2003 онд бакалаврын зэрэгтэй төгссөн юм. Түүний ээж " чи ухаантай, мэдлэгтэй л байх юм бол бүхнийг өөрийн болгож чадна, ээж нь чамд гоо сайхан, эрүүл биеийг бэлэглэсэн. Харин бусдыг нь чи өөрөө бий болгох хэрэгтэй. Сайн, муу явах эсэх нь чиний л мэдэх хэрэг " гэж хэлж байжээ. Тэр өдрөөс эхлэн Харвардад орох бэлтгэлээ хангаж амжилттай суралцаж төгссөн байна. Сэтгэл зйүч мэргэжлээр төгссөн жүжичг маань суралцаж байхдаа франц, япон, герман, араб хэлээр ярьж сурсан байна.
2004 онд "Алтан бөмбөрцөг" наадмаас шагнал хүртэж холливуудад түүний эрэлт ихэссээр байлаа. Vendetta (2006) киногоороо "Constellation Award" - аас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэний дараа түүний тоглосон дүрүүд бүгд амжилттай болж байлаа. Goya"s Ghosts (2006), Boleyn Girl (2008), Thor (2011) зэрэг киноны гол дүрд тоглож олон сая үзэгчдийг байлдан дагуулсан уран бүтээлч болсон юм.

Бага байхаасаа баллет болон орчин цагийн бүжгээр хичээллэж байсан тэрээр 2010 онд "Хар хун" киноны бүжигчин бүсгүйн гол дүрийг бүтээв. Энэхүү кино түүнд маш их амжилтыг авчирсан бөгөөд Оскараас "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН" номинацыг хүртжээ. Тэрээр энэхүү киноныхоо тухай "Хар хун” миний мөрөөдлийн дүр. Би 12 хүртлээ балетаар хичээллэж байгаад кино урлаг руу урвачихсан учраас бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, бүжигчин хүний дүрд тоглохыг хүсч явдаг байсан. Харин найруулагч Даррен Аронофскийд энэ гайхалтай киноны санаа төрснөөр миний мөрөөдөл биеллээ олсон. Мөрөөдлөө биелүүлэх гэж чамгүй хүнд сорилтыг давж гарсан юм. Би хэрвээ балетаар хичээллээгүй байсан бол “Хар хун”-д тоглож чадахгүй байсан. Хүнд илүүдэх зүйл гэж байхгүй шүү. Гэвч би жүжигчний ажилдаа илүү сонирхолтой байсан учраас балетаа хаясан. Харин 27 хүрмэгцээ балетаар ахин хичээллэж эхэлсэн. " гэж хэлсэн байна.

Тэрээр "Хар хун " кинонд тоглохын тулд 6 сарын турш балетчины амьдралаар амьдарсан гэдэг. Өдөрт 1.5 км сэлж, гурван цаг балетаар хичээллэж, нийтдээ найман цагийн турш биеийн тамирын дасгал хийдэг байсан бөгөөд энэ бүгдийг биелүүлэхэд тун хэцүү байжээ. Хүссэн амттанаа идэж болохгүй. Балетчин байна гэдэг үнэхээр хэцүү гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Гэхдээ энэ бүхний ард гарч, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж аз жаргалтай байна. Би амьдралынхаа туршид хийсэн хамгийн агуу гурван зүйлээ нэрлэ гэвэл “Харвард төгсөнөө, Еврей болж төрсөндөө, Хар хунд тоглосон” гэж хэлнэ хэмээн нэгэн ярилцлагандаа ярьжээ.
2004 оноос өөрийн төрсөн нутагтаа магистрын зэрэг хамгаалахаар суралцсан бөгөөд угын гадаадаар ярих суурь сайтай байсан Натали Портман Франц, Герман, Араб хэлийг судалдаг ажээ. Натали Портман бага орлоготой аж ахуйн нэгжvvдэд жижиг санхvvжилт vзvvлдэг «Foundation for International Community Assistance» (FINCA) байгууллагын итгэлийн элч тєлєєлєгч юм. Натали FINCA-гийн нэрийн ємнєєс Эквадор, Гватемал, Мексик, Угандад очиж байв
Портман багаасаа цагаан хоолтон байсан бөгөөд Жонатан Шафран Фоерын «Амьтдыг идэх vес» номыг уншаад Натали цагаан хоолтон болохоор шийдсэн гэдэг.

Тэрээр 2012 оноос балетын бүжигчин Бенжамин Меллипид /Benjamin Millepied/ - тэй болзож эхэлсэн бөгөөд өдгөө 1 хүүхдийн эцэг эх болж, аз жаргалтай амьдарч байна.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
z
(103.9.89.194)
2017-03-07 12:49:09
төгсөрчихсөн күүүкэн бээ
0
0
0
Хариулах







