Дэлхийг уйлуулсан ”найдварын гар” ийм том болжээ
Дэлхий дахинаа АНУ-ын эмч нарын хийсэн хагалгаа шуугиан тарьсан бөгөөд шинжлэх ухаанд анхны бөгөөд сүүлийн удаа хийгдсэн юм. Жирэмсэн эхийн хэвлийд байгаа хүү нурууны ясны гажигтай, нугалам буруу байрлалтай болохыг эмч нар эхо оношлогоогоор олж тогтоосон байна. Хэрэв хүү төрвөл маш богино хугацааг энэ дэлхий дээр өнгөрүүлнэ. Дахин хүүхэд төрүүлж чадах эсэх нь эргэлзээтэй бүсгүй байсан учир эмч нар ямар ч хамаагүй үнээр бүсгүйд туслахыг хүссэн байна.


Тиймээс хүүхдийг эхийнх нь савнаас салгалгүйгээр гаргаж ирээд нуруунд нь хагалгаа хийх байлаа. Бүсгүй болон ар гэрийнхэн хүлээн зөвшөөрсөн учир өмнө нь шинжлэх ухаанд хийгдэж байгаагүй аргаар хүүд хагалгаа хийсэн байна. Энэхүү шинжлэх ухааны амжилтыг баталгаажуулахаар ажиллаж байсан гэрэл зурагчны зураг дэлхийд алдартай гэж хэн санах билээ. Хагалгааны үеэр төрөх хугацаа нь болоогүй хүү эмчийн гараас тас атгаж байгаад хагалгааг дуусгасан байна.

Энэ агшинг буулгасан гэрэл зураг бүхий сурвалжлага “Итгэл найдварын гар” гэсэн гарчигтай нийтлэгджээ . 1999 онд болсон энэхүү үйл явдал шинжлэх ухаан төдийгүй хүн төрөлхтөний зүрх сэтгэл үүрд хоногшсон бүтээл болж чадсан юм. Хагалгаанаас 2 сарын дараа буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 2-нд Сэмюэль Александер Армас хүү мэндэлсэн байна. Хүүгийн нурууны гажиг засагдаж эрүүл саруул төржээ. Өнөөдөр тэрээр 17 нас хүрч байгаа бөгөөд спортын хорхойтон болж өссөн байна. Мөн анхны цомоо авсан мэдээлэл АНУ-ын хэвлэлээр цацагдаж байна. Тэрхүү итгэл найдварын гар өнөөдөр дэлхий дахинд нэрээ дуурсгасан алдартай тамирчин болно гэсэн мэдээлэл их байна.
Эх сурвалж: Time.mn Ц.Ургамал




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
жавхлантуяа
(103.242.47.66)
2016-05-13 18:49:57
Сайхан юмаа тэгхэд манайхан гэдсэндэх хүүхдээ зүгээрл нэг явдал шиг алаад байх юмдаа
0
0
0
Хариулах
Times.mn
(202.9.41.103)
2016-05-13 18:34:53
Эх сурвалж TIMESMN шүү дээ
0
0
0
Хариулах
zochin
(202.179.25.11)
2016-05-12 23:02:52
Goe yma manai emch nar ingej xiideg bol
0
0
0
Хариулах







