Хамгийн сайн тэжээлтэй байгалийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

Бидний арьс үс гэх мэт байнгын арчилгаатай хэсгүүдэд хамгийн их хэрэгтэй байгалийн бүтээгдэхүүнүүдийг бүсгүйчүүддээ танд санал болгож байна. Эдгээр нь үнийн хувьд хямд үр дүн ч сайтай юм.

1.Наргил модны тос нь хамгийн сайн чийгшүүлж, зөөлрүүлэх үйлчилгээтэй байдаг байна. Та хуурай арьс уруул, болон хуйх үсэндээ ч үүнийг ашиглаж болно.



2.Түүхий зөгийн бал

Зөгийн бал нь бактерийн эсрэг шинж чанартай, антиоксидантаар баялаг учир арьсыг нөхөн төлжүүлэхэд гайхалтай үр дүн өгдөг байна.Хэрэв та хямд бөгөөд үр дүн сайтай арьс арчилгааны бүтээгдэхүүн хайж байгаа бол түүхий зөгийн балыг ашиглаарай.


3.
Нимбэгний шүүс

Шинэхэн нимбэгний шүүсийг арьсанд шууд хэрэглэхэд олон төрлийн ач тустай.Гэвч шууд хэрэглэхэд зарим хүмүүст харшлах магадлалтай. Тиймээс бага зэргийн ус нэмж зөөлрүүлэн хэрэглээрэй.Нимбэгний шүүс нь  сэвх толбо сорвийг багасгах үйлчилгээтэй. Мөн унтахын өмнө нимбэгний шүүсийг хэрэглэвэл шөнийн турш арьс тань тайван амарна.Хамгийн гол нь үхсэн эд эсийг сэргээж өгдөг учраас та нимбэгнээс харшилгүй л бол байнгын хэрэглээндээ нэмээрэй.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.