Леогийн авсан Chanel брендийн маш үнэтэй цүнх

Академийн шагналт нэрт жүжигчин Леонардо Ди Каприо маш олон охид, бүсгүйчүүддээ нэр холбогддог нэгэн. Тэгвэл түүний сэтгэлд цор ганц, цаг үргэлж нэг дүгээрт байдаг нэг эмэгтэй байдаг гэнэ. Энэ бол мэдээж түүний ээж, хатагтай Ирмелин юм. 

Лео саяхан болж өнгөрсөн каннын кино наадамд ээжийнхээ хамтаар оролцжээ. Мөн Каннд болсон "Зүрхний зөн" нэртэй алдар цуутай хүмүүсийн оройн зоогийн үеэр Леонардо ээждээ 18000 долларын үнэ бүхий Chanel брендийн зургаа дугаар хуудас нэртэй цүнхийг худалдан авч өгсөн ажээ. Дашрамд дурдхад өнгөрсөн жилийн Каннын кино наадмын үеэр Лео ээждээ "Парис Хилтон"-ы 11,300 долларын үнэтэй цүнхийг худалдан авч өгч байсан юм. Түүний кино урлагт маш амжилттай яваа нь ээж Ирмелинтэй салшгүй холбоотой аж. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.