Бяцхан ханхүү Жеорж шинэ номын дүр болжээ
Их Британи улсын хатан хаан II Элизабет ба түүний гуч хүү болох ханхүү Жеорж нар хүүхэд бүрийн шимтэн унших дуртай "Винни Пух" цувралын шинэ үлгэрт багтсан аж. Шинэ гарах ном "Винни Пух ба Дээдсийн төрсөн өдөр" нэртэйгээр удахгүй уншигч хүүхдүүдийн гар дээр очсон байна.

Шинэ гарсан цувралд Кристофер Робин ба түүний хайртай амьтад болох Пух, Пиглет, Иеори нар Лондон хот дахь Букенгхэмийн ордонд очих бөгөөд хатан хаан Элизабет ба ханхүү Жеорж нарыг маш ойроос харж байгаа тухай өгүүлэх ажээ. Хатан хааныг нил улаан өнгийн хувцастайгаар дүрсэлсэн ба Винни Пух түүнд захидал уншиж өгдөг талаар номыг бүтээсэн уран бүтээлчид цухас дурдсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







