Жонон ба үзэсгэлэнт гүнж киноны дүрүүд тодорхой болжээ

Та бидний хүүхэд байхаасаа шимтэн үздэг байсан "Жонон ба үзэсгэлэнт гүнж" хүүхэлдэйн кино 2017 онд дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарах гэж байна.



Кино болон гарах гэж буй талаар мэдээлэл цацагдсанаас хойш тоймтой мэдээлэл дахин гараагүй бөгөөд үзэсгэлэнт гүнжид Английн жүжигчин Эмма Уотсон тоглох болсон гэдгийг мэдээллэсэн юм. Харин энэ удаад жүжигчин бүсгүй кино багийнхан цугласан тухайд өөрийн Инстаграм хуудсандаа нэгэн зургийн хамтаар нийтэлсэн байна.



Мөн алдарт Elle сэтгүүлд эхний ээлжинд ямар жүжигчид кинонд тоглох болсныг мэдээллэжээ. Жонон буюу ханхүүд Ден Стивен



Хувцасны шүүгээнд Аудра Макдоналд



Хатагтай гүцэд Эмма Томпсон



Беллегийн аав буюу Маурист Кевин Клайн



Гастонд Льюк Эванс



Шүүр буюу өдөн гөвүүрт Гүгү Роу



Гастоны туслах Лефоуд Жош Гаад нар тоглохоор болжээ. Бид сонирхолтой чадварлаг жүжигчдээр дүүрэн киног хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
undram (211.170.58.82) 2015-04-15 18:21:09
yaa yasan goy ym be tesen yadan huleej bn kk