Төгс өгзөгтэй болгох 3 дасгал

Алим шиг сайхан өгзөгтэй болмоор байна уу? Тэгвэл эдгээр 3 дасгалыг 1 сар хийгээд үр дүнг нь үзээрэй. Заавал фитнессд явахын оронд гэртээ дасгал хийвэл цаг бас мөнгөө хэмнэх болно. 

Энэ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлээрэй. Тухайн өдөрт бичсэн тоог давтан хийнэ. Өдөр бүр 3 удаа давтан хийх бөгөөд 2-3 минут засварлана. Булчин сэргээхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. 


Дасгал 1

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, цээжээ тэгш, гараа урагш сунгана. Доош суухдаа цээжээ урагш болгож, өгзөгөө хойш нь онцойлгож өгнө. Энэ үед чөлөөтэй амьсгалж байх хэрэгтэй. Эхний 9 хоног хийнэ 

Мэргэжлийн зөвлөгөө: Бага аарцгийн ясны хөдөлгөөнд анхаарлаа хандуулаарай. Доош суух үед гар болон нүд тань нэг шугаманд очсон мэт сэтгэгдэл төрөх болно. Жигд , уужуу амьсгалах хэрэгтэйг битгий мартаарай. 


Дасгал 2

Дараагийн 10 хоногт хийх гантельтай дасгал. Мөрнөөсөө арай илүү хэмжээтэй зай авна. 2 кг жинтэй гантель  хэрэглэх бөгөөд эхний дасгалтай адил цээжээ урагш болгож, өгзөгөө оцойлгож өгнө. Зурган дээр үзүүлсэнчлэн хагас сууж, амьсгалаа чөлөөтэй гаргаарай. 

Мэргэжлийн зөвлөгөө: Хэрвээ энэ дасгалыг хийгээд гарч чинь ядарвал туухайны жингээ багасгаж болно 


Дасгал: 3 

Дараагийн 13 хоногт,  гараа дагзныхаа ард аваад, хөлөө мөрнөөсөө арай илүү зай авч зогсоно. Үндсэн техниктэйгээ адил урагш сунаж, өгзөгөө хойш оцойлгож сууна. 

Мэргэжлийн зөвлөгөө: Доош суухдаа гараа тэгш хойш дэлгэсэн байлгахыг санаарай. Доош суухдаа урагш хумих гээд байдаг. Мөн уужуу жигд амьсгалах хэрэгтэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.