Нарийхан бэлхүүс, төгс хөлтэй болоход тань туслах 10 дасгал

Зун цаг зугаатай сайхан цаг. Энэ дэлгэр цаг үед гол усанд орж, бассейнд сэлж цагийг үр дүнтэй өнгөрөөх нь элбэг. Тиймээс усан дотор хийж гүйцэтгэх эдгээр дасгалыг хүргэж байна. Заавал бассейн гэхгүй голын урсгал усанд хийж болно

1. Бүсэлхийгээрээ татсан усанд ороод нэг хөлөө дээш өргөөд эсрэг талын гараараа хүрэхийг эрмэлзэх. Хөл тус бүртээ 10 удаа хийнэ.


2. Мөрөөрөө татсан усанд ороод гэдсээ татаад, нуруугаа цэх зогсох. Илүү  үр дүнтэй болгохыг хүсвэл хөлөө өвдгөөр нугалан зурган дээр үзүүлсэн шиг барьж зогсоно. 


3. Бүсэлхийгээрээ татсан усанд ороод өлмий дээрээ зогсоод өвдгөө гадагш нугалж өгнө. Доош бага зэрэг суухдаа гараа тохойгоор нь зэрэг нугалана /сумны дагуу/. 


4. Цээжээр татсан усанд ороод өвдгөө дээш өргөж, гараа савна, яг гүйж байгаа юм шиг. 


5. Хөлөө өвдгөөр нь нугалан өгзгөндөө хүргэнэ. Хөл тус бүртээ 10 удаа хийнэ. 


6. Зурган дээр үзүүлсэн шиг сууж босох, суух үед ус мөрөөр татах татсан байх. 


7. Гараа хэрээслэн бариад гэдэсний сул хэсэг дээр дээш доош үрж өгнө. 


8. Тэгшхэн зогсоод хөлөө хоёр тийш мөрний хэмжээтэй болтол алцайж доош бага зэрэг тонгойно. 


9.  Усан дотроо суугаад хөлөө өвдгөөр нь нугалж, цээжиндээ хүргэхийг эрмэлзэх, 10 удаа давтан хийнэ. 


10. Усан дотор гар бөмбөг тоглох нь жингээ хаяхад тун тустай шүү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.