Ядуу тарчиг амьдралыг ялан дийлсэн хүчирхэг зүрх

Америкийн хамгийн өндөр амжилтын оргилд хүрсэн бизнесмэн эмэгтэй Мэри Кэй Эшийний амжилтын түүхийг уншигч танд хүргэе.Хүн бүрт боломж байдаг. Хүн бүрт мөрөөдөл байдаг. Харин түүнийхээ төлөө саад бартаа бүхнийг даван туулсан нэгэн л амжилтанд хүрдэг. Та өөрийгөө ядуу гэж голж байна уу? Тэгвэл тэр ч гэсэн ядуу байсан, бүр бага насандаа бусдын төсөөлөхөөргүй хүнд бэрхийг хийж байсан. Амьдралдаа зорилго тавин ажиллаж эхэлтэл нөхөрөө алдсан. Олон хүн түүнийг чадахгүй гэж үгүйсгэдэг байсан. Гэсэн ч тэр зорилгоосоо няцаагүй, уйтгарлаж гуньж суугаагүй тогтсон хугацаандаа компаниа нээж, түүхийг эргүүлж чадсан гайхамшигтай эмэгтэй юм.

Тэрээр амжилтанд хүрэхийн тулд маш олон эрсдлийг даван туулсан гэдэг. Түүний ээж нь өвчтэй нөхөр, жаахан охиноо тэжээх гэж өдөрт 14 цагаар ажилладаг байлаа. Ээж нь гадуур ажилладаг байсан тул бяцхан охин гэрийн ажилаа бүрэн хариуцдаг байв.Долоохон насандаа тэр бусад хүүхдийн огт хийдэггүй төсөөлөх ч үгүй ажлуудыг хийдэг байлаа. Гэрийн ажлын хажуугаар аавыгаа асрах маш том ажил түүнд ноогдсон юм.Гэвч энэ бүхэнд тэрээр огтхон ч шаналж байсангүй.

 Учир нь ээж нь түүнд байнга урам зориг өгдөг байсан юм.  "ЧИ БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДНА. Ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, хүссэнээрээ мөрөөд. Тэгсэн цагт заавал биелнэ"  хэмээн сургадаг байлаа.

Хожим нь тэрээр "Ээжийн минь хэлсэн үг миний хүүхэд насны гол уриа байсан. “Чи түүнийг хийж чадна” гэсэн үг миний амьдралын турш надтай хамт байсан юм. Ээжийн минь надад суулгаж өгсөн итгэлтэй байдал намайг том болсоны дараа ч их тус болсон. Энэ уриа байгаагүйсэн бол миний компани хэзээ ч мэндэллэн цэцэглэхгүй байсан биз" хэмээн дурссан байдаг. Мэри кэй насанд хүрсэн цагаасаа шууд л худалдааны төвд 25 жил ажиллалаа.

Ингээд нэг л өдөр тэтгэвэрт гарч, гэртээ сууна гэдэг нь түүний хувьд аймшигтай санагдаж, тэрээр амьдралдаа эрс өөрчлөлт хийхээр шийджээ.Түүний гаргасан энэ шийдвэр 30 наснаасаа өмнө шийдвэр гарган амжилт олоогүй хүн хэзээ ч өсөж дэвжихгүй гэсэн тогтсон үзлийг үгүйсгэхэд хийсэн анхны алхам болсон юм.  Мэри Кэй ирээдүйд амжилт олохыг хүсч буй эмэгтэйчүүдэд зориулан ном бичихээр шийдлээ.

Тэрээр карьерийн өсөлт дэвшилийн бүх давуу талуудыг жагсаахаас ажилаа эхлэв.Мөн тэрээр бизнесийн алтан дүрэм: "Хүмүүс танд ямар хандаасай гэж хүсэж байна. Өөрөө та эхлээд яг л тэгж ханд" гэсэн дүрмийг баримтлах ёстойг мөрдлөг болгов.Түүний энэхүү жагсаалт өргөжин тэлснээр эмэгтэйчүүд өөрсдийн авъяас билгийг уралдуулж үүнийхээ төлөө шагнал урамшуулал авах боломжтой компанийг мөрөөдөж эхлэв.
Эмэгтэйчүүдэд ийм боломжийг олгодог компанийг байгуулавал ямар сайхан бэ? Тэгвэл би ийм компанид дуртайяа ажиллах байлаа" гэж тэрээр боддог байв. Гэвч яагаад би үүнийг хийж болохгүй гэж? Зүгээр суугаад мөрөөдөх нь их утгагүй хэрэг хэмээн бодов. Тухайн үед эмэгтэйчүүд өндөр амжилтанд хүрэхэд хүнд цаг үе байлаа.

Ямар ч ажил хийсэн эмэгтэй ажилтнууд эрэгтэй ажилтнаас хоёр дахин бага цалин авдаг байв.Эмэгтэйчүүдийн гаргасан шинэ санаа, санаачилгыг дэмжих нь бүү хэл, Та яг л бусад эмэгтэйчүүд шиг богино сэтгэж байна гээд хүлээж авдаггүй байлаа. Харин Мэри Кэй өөрийн компаниа эмэгтэй хүн шиг сэтгэж бодох нь харин ч давуу тал байх ёстой гэж боджээ. Гагцхүү яг юу хийх вэ? Зах зээл дээр юуг санал болгох вэ?

Үүний хариу хүрээлэн буй эгэл жирийн амьдралаас нь олдсон юм.Хэдэн жилийн өмнө Мэри Кэй түүнд гэр бүлийн жорын дагуу бүтээгдсэн гоо сайхны бүтээгдэхүүн санал болгосон нэгэн эмэгтэйтэй танилцжээ.
Тэрхүү бүтээгдэхүүнүүд нь гайхалтай сайн байсан учир жорыг худалдан авав. Тэрээр хэдэн худалдагч урьж ажилд аваад өөрт байсан бүх хадгаламж болох 5000 долларыг цаашдынхаа амьдралын хамгийн том боломж гэж хөрөнгө оруулжээ.

 Төлөвлөгөө ёсоор бизнес хатагтайн нөхөр захиргааны асуудлуудыг хариуцах учиртай байлаа.Ингээд компаниа нээхэд яг нэр сарын хугацаа үлдээд байсан тэр өдөр нөхөр нь өглөөний цайгаа уунгаа ирээдүйн компанийхаа санхүүгийн тайлан мэдээллийг эхнэртээ ярьж суусан тэр мөчдөө гэнэт цус харваж зүрх нь хаагджээ. Олон хүн Мэри Кэйг уй гашууд автан мөрөөдлөө орхино гэж бодож байв. Гэвч тэрээр ажил хэрэг нь аливаа уй гашуугаас амархан гарах хамгийн сайн эм гэж үзэв.
Тиймээс тэрээр компаниа нээх санаагаа орхихгүй байхаар шийдэв. Түүгээр ч зогсохгүй яг товлосон хугацаандаа нээхээр боллоо. Ирээдүйн компанийх нь бичиг хэргийг бүрдүүлж байсан хуулийн зөвлөх түүнийг энэ санаагаа орхихыг зөвлөн, эсрдэлтэй алхам хийж байгааг нь хэлнэ. Мөн бага ч гэсэн мөнгөө эрсдэлээс авран үлдэхийг зөвлөв. Мөн нягтлан бодогч нь хүртэл түүнийг дэмжин, та үүнийг хийж чадахгүй , бидний төлөвлөж байгаа шагнал урамшууллын тогтолцоо сайн явахгүй гэж ятгацгааж, үгүйсгэж байв. 

 

13-ны баасан гариг: Мэри Кэй-ийн мөрөөдөл биелэлээ олсон өдөр

1963 онд Мэри Кэй косметик компани үүд хаалгаа нээлээ. Компани бизнесийн эзэн эмэгтэй, аавынхаа оронд санхүүгийн зохицуулагчийн албан тушаалд суусан 20-хөн настай хүү Ричард болон 9 зөвлөхийн бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүллээ. Компаний оффис Даллас хотын нэгэн жижигхэн өрөөнд байрлах болов. Эхэн үедээ Мэри Кэй хүүтэйгээ 14-18 цаг ажиллаж байсан гэдэг. Тэд өөрсдийн гараар захиалгыг боож, савлах ажилтай байв. Эхний гурван сарын бизнес нь нийтдээ 34 мянган долларын борлуулалт хийснээр багахан ашиг авчирчээ.Үйл ажиллагааны эхний жил 188 мянган долларын борлуулалттайгаар дуусгасан бол хоёр дахь жилдээ борлуулалт эрс нэмэгдэж нийтдээ 800 мянган долларын худалдаа хийжээ.

 Компаны үйл ажиллагаа эхлэх үеэр ийм нэгэн явдал тохиолдлоо. Нэг өдөр Мэри Кэй-ийн нарийн бичиг нь хэн нэгэн удирдах ажилтантай нь ярьмаар байна гэсэн нэгэн эрэгтэйтэй холбож өгөв.

Тэр эрэгтэй харилцуурын цаана байгаа хүнийг утсаа тавьчих болов уу? яах бол?гэсэн шиг шууд л дуржигнуулан: Би та бүхэнд миний гэр бүлийг аварсаны чинь төлөө талархлаа илэрхийлэх гэсэн юм. Эхнэр бид хоёр гэрлээд 8 жил болж байгаа. Биднийг анх уулзахад тэрээр гялгар сэтгүүлийн хавтсан дээрх шиг л үзэсгэлэнтэй сайхан харагддаг байсан. Түүний нүүр царай нь, бие галбир нь ч өв тэгш байлаа. Дараа нь тэр маань жирэмслээд өөрийнхөө гадаад төрхөнд ямар ч анхаарал тавьхаа больсон.Хоёр дахь хүүхэд маань төрсөний дараа бүх зүйл урьдын адил үргэлжилсээр л байлаа. Тэрээр хэзээ ч үз гэзэгээ янзлаж, нүүрээ будахаа болилоо.Би орой эргэж ирэх болгондоо бүх зүйл улам доройтож байгааг харах болсон.

Гэтэл ойролцоогоор хоёр сарын өмнө танай гоо сайхны сургалтанд очиж суугаад 28 долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байна лээ.Эхнэр маань намайг түүнийг ийм их мөнгийг гоо сайхны бараанд үрлээ гэж уурлах байх гээд гэртээ очсоны дараа санд мэнд үс гэзгээ янзлан, нүүр амаа будсан байв. Намайг үдэш гэртээ харьтал тэр маань яг л урьдын адил гайхалтай сайхан харагдаж байсан. Би түүнийг ийм гоё байхыг нь хамгийн сүүлд хэзээ харсанаа ч санахгүй байлаа. Хамгийн гайхалтай нь юу вэ? гэвэл Одоо тэр минь өглөө болгон нүүрээ будаж, үс гэзгээ янзлаад зогсохгүй, хувцаслалтандаа ч анхаардаг болсон. Ийнхүү би түүндээ дахин дурласан нь та бүхний л ач гавъяа шүү дээ. Би үүнийг л хэлэх гэсэн юм хэмээн утсаа таслав. Мэри кэй үүнд маш их урамшин гайхамшигийг бүтээхийн төлөө ажилдаа дурлан ажиллах болсон гэдэг.

Түүний хувьд ажил гэдэг төвөгтэй, цаганд баригдсан зүйл огтхон ч биш байлаа. Тэрээр зүгээр л өөрийн ажлыг хүндэлж хайрлан, ажлын өдөр бүрээ нарийвчлан төлөвлөж, ажлаасаа баяр баясгалан ,таашаал авахын төлөө зүтгэх хэрэгтэй гэж хэлдэг байлаа. Мэри кэйг ийм амжилтанд хүрэхийг хэн ч тааж, хүлээж байгаагүй юм. Хүмүүс бүгд л түүнийг чадахгүй гэж байсан ч цаг хугацаа үнэхээр л бүгдийг харуулсан юм. Хожим нь бараг 40 гаруй жил компани нь хэрэглэгчдийн зүгээс ямар нэгэн гомдол хүлээж аваагүй юм. Ийм найдвартай өндөр нэр хүнд, хөдөлмөрлөх гайхалтай нөхцөл зэрэг нь компанийг нь урт хугацааны чанарын сертификаттай болоход тусалжээ. Ийм олон улсын чанарын сертификатыг дэлхийн гуравхан гоо сайхны компани л эзэмшдэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.57) 2017-04-11 20:30:35
үоүо
hi (183.188.157.5) 2017-01-05 16:11:58
bi ch bas iim bolno