Ахлах тогооч зөвлөж байна

Хоолыг амттай, үзэмжтэй, идэх дур хүсэл төрүүлэм хийх нь эзэгтэй нарт байх ёстой нэгэн ур чадвар юм. Ихэнх тохиолдолд айл гэрийн ахлах тогооч бол эзэгтэй нар л байдаг шүү дээ. Тиймээс та нартаа зориулан ахлах тогоочийн өгсөн 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Цэцэгт цагаан байцааг чанахдаа давс болон сүү хийвэл өнгө нь хэвээрээ  байна


Цэцэгт цагаан байцааг буцалгахад цагаан өнгөө алдаж, зэвхий өнгө болдог бөгөөд энэ нь хоолны өнөг төрхийг алдагдуулдаг. Тиймээс өнгийг нь хэвээр хадгалахыг хүсвэл бага зэрэг сүү, давс хийгээд буцалгаарай.


2. Шарж болон жигнэж буй ногооны өнгийг хэвээр хадгалах



Шарсан эсвэл жигнэсэн ногооны өнгийг шинэ мэт харагдуулахыг хүсвэл ногоонуудаа болонгуут нь мөстэй усанд дүрээд аваарай.

3. Амтат бялуу хийж байгаа бол халбага давс хий



 0,5 цайны халбага давс таны амттанд ер муу юм болохгүй. Харин ч эсрэгээрээ, нарийн боовны тань амтыг нэмж өгнө.

4. Дарс хөргөхдөө мөс биш хөлдөөсөн усан үзэм хий



 Мөс хайлж таны дарсны амтыг дарна, үүний оронд хөлдөөсөн усан үзэм гайхалтай харагдахаас гадна амтанд нөлөөлөхгүй. Зөвхөн дарсанд хийхээс гадна ямар ч уух зүйлд хэрэглэж болно. Өөрийн хүссэн ундаанд өөрийн дуртай хөлдөөсөн жимс нэмээрэй.

5. Хөвсгөр будаа



Будаа жигнэнэ гэдэг амаргүй. Агшаасан будааг болонгуут илүү чийгийг шингээж авахын тулд хүнсний даавуу аман дээр нь тавиарай. Таны будаа чийг багатай бас хөвсгөр, нэг нэгээрээ салах болно.

6. Нимбэг, лаймаас их шүүс гаргах



Эдгээр жимсийг богино долгионы зууханд өндөр чадал дээр нь 10-20 секунд эргүүлээрэй. Хурц иртэй хутгаар хуваагаад шүүсийг нь шахна, жирийн нимбэг, лаймаас хамаагүй их шүүс гарна.

7. Жоргүйгээр амттай бялуу хийх



 Амттай хөвсгөр бялуу хийхийн тулд хүний зөвлөсөн жорыг яг таг дагах хэрэггүй. Энгийн дүрмийг санахад л болно: хийх сахарын хүндийн хэмжээ орох гурилын тоотой адил, харин өндөг-тосны хэмжээ тус тус адилхан байна. Орцуудыг зөв хийхийн тулд хүнсний жинлүүр ашиглаарай.

 8. Өндөгний цагаан, крахмалаар мах болгох


 Махаа шүүслэг, зөөлөн болгохын тулд 1 цайны халбага өндөгний цагаан, эрдэнэ шишийн крахмалаар амтална.

9. Салатандаа хийхээс өмнө ногоогоо давсал



Шүүс ихтэй ногоогоор салат хийх гэж байгаа бол урьдчилан давслаад хэсэг амраагаарай. Ингэснээр ногоонд агуулагдах илүүдэл ус гарна, гэхдээ ногооны амтанд нөлөөлөхгүй. Одоо салатаа хутгаж болно.

10. Кофегоо чанахаас өмнө чимх давс болон цинамон хий



 Чимх давс нь кофег илүү амттай, харин цинамон нь үнэрийг нь илүү анхилуун болгоно.

Эх сурвалж: http://news.xopom.com/141823/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.