Нөхрөө нууц амрагтай мэдсэн эмэгтэйчүүд ийм арга хэрэглэжээ
Нууц амрагийн явдал гэдэг гэр бүл хэмээх “тусгаар тогтносон улс”-ыг задраах хамгийн гол хүчин зүйл байсаар ирсэн. Мэдээж айл бүрт мөнгө санхүү, харилцаа, үзэл бодлоос үүдэлтэй асуудлууд байлгүй л яахав. Гэхдээ эдгээрээс хамгийн итгэл эвдсэн нь нууц амрагийн асуудал. Бүсгүй, нөхөр чинь араар тавиад байгаа юм биш биз. Тэгвэл хүүхнүүддээ дараах зөвлөгөөг хүргэе. Эдгээр зөвлөгөө нь судалгаан дээр үндэслэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
“Нөхөр тань таныг хуурсан тохиолдол гарч байв уу? Тийм бол та түүнтэй хэрхэн тэмцсэн бэ? гэсэн асуултад эмэгтэйчүүд дараах хариултыг өгсөн байна.

Асуулгад оролцогсдын дөнгөж гурван хувь нь нууц амрагтай нь зодолдсон гэсэн бол бусад нь дараах аргуудыг хэрэглэсэн байжээ. Сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 59 хувь нь нөхрөө үнэнч гэдэгт итгэдэг хэмээн хариулсан байна. Харин үлдсэн 41 хувийнх нь хувийн амьдрал өөрийн гэсэн асуудалтай тулгарсан бөгөөд эр нөхрийн үнэнч бус байдалд янз бүрээр хариу барьсан байжээ.
Нөхөртөө араар тавиулсан гэх тэдгээр эмэгтэйчүүдийн 10 хувь нь “партизан” маягаар энэхүү хууран мэхлэлттэй тэмцсэн тухайгаа ярьсан байна. Тэд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан, нөхрөө аль болох халамжилж, нууц амрагаас нь илүү их хайрлаж энхрийлэх замаар сэтгэлийг нь эргүүлэн татахыг хичээсэн аж. Хэдийгээр ингэж жүжигчлэх нь тэдэнд үнэхээр хэцүү, уур хилэн, гомдол, үзэн ядалт нь цээжинд нь багтаж ядан байсан ч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө шүд зуун тэсчээ.
Харин долоон хувь нь нөхрийнхөө нууц амрагтай нүүр тулан ярилцжээ. Тэд “нууц амрагтай” чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцах санал тавьжээ. Ийм уулзалтын гурван хувь нь зодооноор төгсдөг гэнэ.
Асуулгад оролцогчдоос хуруу дарам цөөн хүн л нөхөр, түүний нууц амрагтай нь “дугуй ширээний ярилцлага” хийжээ. Тэд дуугүй хүлцэнгүй сууснаас аюултай улаан нүүрээрээ тулах нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн байна. Энэ үед нөхрүүд түүнийг уучилбал бүхнийг хуучин байранд нь буцаан оруулж, дахин үнэнч бус байдал гаргахгүй гэдэг ам тангарагаа өгч,хууль ёсны эхнэр, гэр бүлээ сонгодог гэнэ. Харин нууц амраг “Баяртай”.


Харин зургаан хувь нь энэ бүхэнд нууц амраг “буруугүй”, хамаг учир нөхөрт нь байгаа гэж үзжээ. Ингээд нөхрөөсөө “сэтгэл санааны хохирлоо” нөхөн төлүүлэхийг шаардаж ёстой нэг шавайгаа ханатал “тамладаг” гэнэ. Тэд нөхрийнхөө дансыг улайтал үнэтэй цайтай эд зүйл авахуулж, санаа нь амардаг аж. Дахиж нууц амраг бодох сөхөөгүй, бэл бэнчингүй болтол нь шүү. Мөн нөхрийнх нь нууц амраг бүсгүй цаанаа гэр бүлтэй бол нөхөрт нь мэдээлэх эсвэл өөрөө нөхөртэй нь учир ургуулах замаар өшөө хорслоо тайлдаг хувилбар бас байх юм.
Өөр хот руу шилжиж, нөхрөө нууц амрагаас нь холдуулсан тохиолдол ч гарчээ. Зарим өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүд асуудлыг тайван замаар шийдэхийг илүүд үзэн байна. Тэд нөхөртөө хамаг юмыг нь чемодан саванд нь нямбайлан эвхэж хийгээд, сахлын хутга, шүдний сойз гэх мэт хувийнх нь эд зүйлийн хамтаар нууц амраг “тушаадаг” байна. Тэд үүнийгээ “Би байгалийн хуулийг дагасан. Эм амьтан эрийн араас биш эр сүвтэй бүхэн эм амьтаны араас тэмцэлддэг нь жам юм” хэмээн тайлбарлажээ.
Гэтэл зарим нэг нь уурлаж хашгичин, элдэв долооноор хараан зүхэж нөхрөө гэрээсээ хөөдөг гэнэ. Харин өөр нэг хэсэг нь дэмий л дотроо шаналж, хувь заяандаа гомдож, өөртөө гутран нөхрөө эргээд ирээсэй хэмээн уйлж суудаг байна.
Эх сурвалж: orloo.info
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
(150.129.143.77)
2018-01-02 13:37:01
Шалиг эр мөнгөгүй хүүхэн 2 юу эсэхийг хийхэв дээ Эрчүүд хичнээн элбэг дэлбэг жаргалтай амьдралтай байсан ч хань ижлээ өрөвдөж хайрлах сэтгэлгүйгээр Дур хүсэлдээ хөтлөгдөж Замыг нь тосоод ирсэн ***** хүүхэн лүү гүйдэг шүү дээ Жаргал даахгүйн зовлон гэж энэ дээ Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын эмаан хэлтэсийн мэрэгжилтэн Цээпилдоржийн Ариунзул гэгч хөгшин бэлтэй эрчүүдийн ангууч болсон Бэлэн хүүхэн байнаа Сүүлэрсэн хөгшин эр нь ₮-гүй гэрээсээ хөөгдөхөөр Нутгийн эгэлгүй сайхан ах минь гээд байсан Ахаа авахгүй юм Яасанамархан хувирдаг сэтгэл вэ Үеийн залуус нь тоож ч харьцдаггүй Заяа нь хаясан хүүхэн юм даа Бузар эмийн бусармаг амьдралын нүгэлээ яаж даана даа
0
0
0
Хариулах







