Өвдөг өвдөхгүй, хөл даарахгүй болсон
Миний өвдөгөөр ялангуяа тэнгэр хувиарахад чигтэйхэн өвддөг байлаа. Тэгээд бүү түүнийг нимбэгээр арчиж үзэхээр шийдэв. Нимбэгийг хоёр хувааж таллаад, өвдөгөө үрж байгаад дулаалж унтав. Тэгээд сэрсэн чинь нөгөөх дасал болсон өвдөлт байхгүй болов. Дашрамд хэлхэд өвдөг өвдөхөөс гадна миний хөл их даардаг байсан. Ямар сайхан гээч үе мөч өвдөхгүй, хөл даарахгүй боллоо. Нимбэг гэдэг чинь ийм л гайхамшигийг бүтээдэг юм байна.

Нимбэг жимс нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисуудаар, тэр дундаа С, А, В1, В6, магни, биофлавоноид, пектин, фолийн хүчил, фосфор, кальци, кали зэргээр баялаг юм. Төрөл бүрийн өвчлөлөөс хамгаалахаас гадна ходоод гэдэс, элэг, дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг.
Нимбэгний шүүс болон хальс нь исгэлэн амттай бөгөөд бие организмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ходоодны эмгэг үүсэх эрсдэлийг багасгаж байдаг. Тэгвэл дээрх гайхалтай чадваруудаас гадна энэхүү жимс нь үе мөчний өвдөлтийг арилгадаг тустай аж.
Хальсанд нь агуулагдах анхилуун үнэртэй эфирийн тос нь цусны судсыг амрааж тайвшруулахад дэм болоод зогсохгүй үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, мэдрэлийн гаралтай үе мөчний өвдөлтийг эмчлэхэд тун ач холбогдолтой. Доор байгаа жор нь тун энгийн бөгөөд үр дүнтэйгээс гадна ашиглагдах орцууд нь танай гэрт байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэгэхээр шинэхэн нимбэгний хальсыг /зөвхөн шар хэсгийг/ үрээд өвдөлттэй хэсэгтээ шууд тавьж, самбай даавуу эсвэл боолтоор боож орооно. Ингээд 2 цаг хэртэй байлгана.
Эсвэл 2 бүтэн нимбэгний хальсыг шилэнд хийгээд дээр нь оливын тос нэмнэ. Шилээ сайтар таглаад уг холимогоо 2 долоо хоног байлгана. Энэхүү тосоо үе мөчний өвдөлттэй хэсэгтээ түрхээд шөнийн турш дулаан боолтоор боож хононо. Тунгийн хувьд маш энгийн байгаа биз.
Эх сурвалж: http://ehleh.com/medee/4048-2016-06-29-00-02-28
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo
(66.181.178.147)
2017-10-03 07:13:19
Ямар ч нимгэн энэ тэр хэрэггүй гэртээ өвдөглөөд мөлхөөд бай ядаж 5 минут нялх хүүхэд мөлхдөг шиг мөлх 70 настай хүн өвдөг нь хөдөлгөөнгүй болох гэж байхад зүгээр л хүүхэд шиг өдөрт заавал мөлхсөөр байгаад одоо гялалзаж байна даа зүгээр л мөлхөөд бай нэг сумаар хоёр туулай буудья гэж бодож байвал мөлхөөд шалныхаа тоосыг арчаад бай ингээд л боллоо
0
0
0
Хариулах
prodigy
(202.179.31.51)
2016-11-09 11:12:26
Энэ зүгээр л өвчин намдаах л арга байлгүй дээ
0
0
0
Хариулах







