Жудогийн үзэсгэлэнт эмэгтэйчүүд

Францын гэрэл зурагчин Emmeric Le Person жудогийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн торгон агшин буулгасан зургуудаараа календар гаргажээ. Хар цагаан эдгээр зургууд нь түүнийг тодорхойлж байдаг. Нам гүм, яг л өөрөө өөртэйгээ байгаа мэт агшинуудыг дурандаа буулгадаг фото сэтгүүлч юм. Тэрээр жудогийн спортын хамгийн өндөр амжилт гаргасан, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн зургийг хэвлэжээ.


Франц, Америк, Бразил, Орос, Польш, Монголын алдартай тамирчид багтсан байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд, Ц.Цэрэннадмид нарын зураг багтжээ.

Emmeric Le Person: "Би хар цагаанаар зургаа авдаг. Потошоп огт ашигладаггүй. Тэд байгаагаараа маш үзэсгэлэнтэй байдаг учраас." гэж хэлсэн байна.

Календарт :

Munkhzaya TSEDEVSUREN (MGL)

Urantsetseg MUNKHBAT (MGL)

Tserennadmid TSEND-AYUSH (MGL)

Lkhamdegd PUREVJARGAL (MGL)

Tena SIKIC (CRO)

Roni SCHWARTZ (ISR)

Astride GNETO (FRA)

Priscilla GNETO (FRA)

Marti MALLOY (USA)

Ketleyn QUADROS (BRA)

Arleta PODOLAK (POL)

Andreea CHITU (ROU) зэрэг алдарт тамирчид багтжээ













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.