Бяцхан охины түүх
Энэ бол Шаяайн Рэй Өвэнсби. Тэр бусдын адил үзэгэлэнтэй, эрүүл саруул охин юм. Гэтэл нэг өдөр нэгэн муу юм тохиолдож түүний амь нас аюулд учирсан юм. Тэрээр ээжээс нь салсан аавтайгаа хамт байхад ээж нь утсаар муу мэдээ хүлээн авсан аж.

Тэд хэлэхдээ түүний охин нь түргэнээр эмнэлэгт хүргэгдэж амсгалахгүй байгаа гэв. Аав нь Шаяайныг уйлаад зогсохгүй болохоор нь уурандаа түүнийг хүчтэй сэгсэрснээс болж тэрээр тархидаа хүнд гэмтэл авахдаа тэр дөнгөж 8 сартай байсан байна. Түүний гавлын яс цуурч, тархинд нь цус алджээ. Эмч нар түүний гэмтэл нь маш хүнд бөгөөд үлдсэн амьдралынхаа турш хөдөлгөөнгүй байх ба үргэлж хараа халамжинд байна гэж ээжид нь хэлэв.


Тэрээр энэ аймшигт мэдээг аваад уйлж бөөлжсөөр эмнэлэгт хүрсэн ба Бурханаас охиныг нь зүгээр байлгахыг гуйж байсан гэнэ. Тэгсээр эцэст нь эмнэлэгт хүрээд нөхцөл байдал ямар ноцтой байгааг олж харсан юм. Шаяайны бие боолтоор дүүрэн, дусал залгаастай, хөл нь цус тунаснаас болж харлачихсан хамаг бие нь хавдсан байсан аж. Цагдаа нар түүн рүү утасдаад охины аав нь түүнийг сэгсэрснээ хүлээн зөвшөөрснийг хэлэв.

Тэрээр өөрийнх нь хайрлаж явсан хуучин нөхөр, арван жилийн үерхэл, олон жил нэгнийгээ мэдэж хайрлаж явсан тэр хүн яаж өөсрдийнхөө охиныг ингэж чаддаг байнаа гэж гашуудсан юм. Аав нь ухаанаа алдтал уурласан гэдгээ хүлээн зөвшөөрч 20 жилийн ял сонсов. Удалгүй нөхцөл байдал улам дордож, эмч нар охиныг энэ шөнийг давахгүй гэж хэлэв. Охин тархины мэс засалд орж тархиныхаа зарим хэсгийг авахуулах байсан ч гайхамшигтайгаар тэр сэрж биеийн баруун хэсэг нь мэдээгүй болсон ч биеэ хөдөлгөж дуу авиа гаргах болж. Эмч нар түүн дээр сайн ажиллаж, охин ч эмчилгээг сайн авчээ. Тэрээр одоо 3 настай бөгөөд бусдын адил баяр хөөртэйгээр өсөн торниж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







