Шинэ жилийн баярын шөнө хүслээ хэрхэн шивнэх вэ?

Шинэ жилийн баярын шөнө нь амьдралыг өөрчлөхөд зориулагдсан юм шиг байдаг. Шинэ он айлчлан ирэх яг тэр мөчид хүн бүр өөрийн хүслээ биелүүлэх гайхамшигт боломжийг хүлээн авдаг. Үүний тулд тусгай зан үйлийг хийх хэрэгтэй. Харин тэдгээр нь чухам ямар зүйлүүд байдаг юм бол?
Хүсэл чинь заавал биелэхийн тулд хүслээ хэрхэн шивнэх вэ?

Хүслээ шивнэх нь хүн бүрийн өөрийн зөгнөсөн, хувийн асуудал боловч хүсэл чинь биелэх боломжийг өндөрсгөх нэлээд анхаарууштай хэд хэдэн зарчим байдаг. Хамгийн чухал зарчим нь:

1. Хэнд ч өөрийн хүслээ хэлж болохгүй
Хүн бүр өөрийн энергийн талбайд цорын ганц бие хүн байдаг. Хүсэл бол тэр хүний бусдад өгч болохгүй үнэт эзэмшил бөгөөд түүнийг шүүмжлэх тэр ч байтугай муухай харах нь ч хүсэл биелэх боломжийг устгаж болно. Тиймээс хүслээ зөвхөн өөртөө шивнэж бусдад мэдэгдэх ёсгүй.
2. Тайван байх хэрэгтэй
Хүслээ биелүүлэхээр хэт шамдах нь зан үйлийн үр дүнд таагүйгээр нөлөөлөх магадлалтай байдаг. Энергийн хувьд хийрхүү байдалд байгаа хүн нь нэг бол юунд ч хүрдэггүй эсвэл хүссэнээсээ эсрэг зүйлийг хүлээн авдаг. Тиймээс ухамсрын хувьд маш тайван байдалд байж үйл хөдлөлөөрөө эерэг зүйлийг хийж байх нь чухал.


3. Хүсэл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй
Анхаарлаа төвлөрүүлэх гэдэг нь сандрах, хийрхэх, хүслээ биелүүлэхээр дайрахтай ямар ч холбоогүй зүйл юм. Зүгээр л өөрийн хүслээ маш тодорхойгоор ухамсарлаж түүнийгээ энергийн сан руугаа чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд шинэ он айлчлан ирэхээс 3-7 хоногийн өмнө өөрийн гэсэн мацаг барих нь ашигтай. Энэ хугацаанд өөрийн дуртай хоолноосоо татгалзаж энэ нь хүсэл маань биелэхэд тустай хэмээн байнга санаж байх ёстой. Шинэ жилийн баярын шөнө хүслээ шивнэх олон аргууд байдаг. Бүр өөрийн гэсэн ид шидийн ёслолыг бий болгож болно. Гол нь таны дотоод мэдрэмж болон итгэл үнэмшил чухал. Ёслол нь танд таалагдах ёстой ба эсэргүүцлийг үүсгэх ёсгүй. Зөвхөн ийм тохиолдолд танд үр ашгаа авчирна.



Шинэ жилийн баярын шөнө гэрийн онгоны тусламжтайгаар хүслээ шивнэх
Гэрийн онгон нь хэдийгээр тэр бүр үзэгдээд байдаггүй ч айл бүрт байдаг. Тэрээр шинэ он гарахад маш дуртай учраас шинэ жилийн баярыг бидэнтэй хамт тэмдэглэхээр заавал ирдэг. Баяр баясгалангаар дүүрэн байхдаа тэрээр өөрийн сонор сэрэмжийг алдсан байдаг учраас яг үүнийг нь ашиглах хэрэгтэй. Үүний тулд дараах зүйлийг бэлдэнэ:
• хуудас цаас
• үзэг
• чүдэнз
• сүү хийсэн таваг
Зан үйлийг орой баярт бэлдэж байхдаа хийнэ. Ингэхдээ анир чимээгүй өрөөнд ороод цаасан дээрээ хүслээ болон дараах үгийг бичнэ.
“Гэрийн онгон минь, гэрийн онгон минь надтай тоглооч! Би чамд шинэхэн бас амтлаг сүү өгч байна. Харин чи амтат сүүг цадталаа уугаад- миний хүслийг үнэн сэтгэлээсээ сайнаар биелүүлээрэй”
Цаасыг шатаагаад үнсийг сүүтэй саванд хийгээд ширээн дээрээ тавина. Баярын ширээндээ тусгай зай гаргаж мөн тэнд нь гэрийн онгон тав тухтайгаар сууж та бүхэнтэй хамт баярлах сандал тавьж өгнө. Ингэснээр тэрээр зан үйлийг үйлдэхэд тусална. Тэгээд баяраа тэмдэглэж эхэлнэ. Зан үйлийг хийхдээ сүүтэй сав руу байн байн хараад байх хэрэггүй. Тэгвэл гэрийн онгон сэжиг авч мэднэ. Баярлаж байхдаа гэрийн онгоныг сүүгээр дайлах хэрэгтэй. Энэ нь түүнтэй хэлэлцээр хийж байгаа гэсэн үг юм. Энэ бол хүслээ шивнэх хамгийн шалгарсан арга билээ. Нэгэнт тантай гэрээ хийсэн болохоор гэрийн онгон таны хүслийг биелүүлэх болно. Цаашид өөрийн туслагчдаа талархаж байгаагаа илэрхийлж цонхныхоо тавцан дээр амттан бас сүү тавьж байх хэрэгтэй.

Шинэ жилийн баярын шөнө лааны тусламжтайгаар хүслээ шивнэх
Энэ зан үйлийг шинэ он гарахаас ойролцоогоор 2О минутын өмнө хийнэ. Үүнд дараах зүйлүүд хэрэгтэй
• лаа
• зүү
• устай сав
Энэ үйлийг заавал ганцаараа үйлдэнэ. Лаан дээр өөрийн хүслээ нэг хоёрхон үгээр илэрхийлэн зүүгээр бичнэ. Тэгээд дараах үгийг шивнэн лааг асаана. “Лаа асаж тос нь хайлан хүйтэн ус руу дусаж, миний хүслийг биелүүлж, амьдралыг минь галаар гийгүүлж, муу зүйлээс хамгаалж, аз жаргалыг үлдээж байна” хэмээн шивнэх хэрэгтэй. Лааны хайлж буй тосыг ус руу заавал дусаана. Лаа өөрөө унтрахад зай үйл дуусаж байна гэсэн үг. Лааны тостой усыг өөрийн гэрээс зайтай гэхдээ өөрийн хашаандаа асгана. Усыг асгаж байхдаа “Ус газарт шингэхдээ миний хүслийг авч одлоо. Ингэснээр хүсэл маань хүчээр тэтгэгдэхийн тулд газарт ургах болно” хэмээн шивнэн. Гэртээ эргэн орж ирээд хүссэнээ хийж болно.

Шинэ жилийн баярын шөнө хайр дурлалыг хэрхэн хүсэх вэ?

Энэ зан үйл нь өөрийн хайртай хүнтэй учрахыг хүссэн, өөртөө таалагддаг хүний анхаарлыг өөртөө татах эсвэл хайртай хүнтэйгээ эвлэрэх гэсэн хувийн чанартай зан үйл юм. Энэ зан үйлийг мөнгө хүсэх, ажил төрөлдөө амжилт гаргах, эрүүл мэндээ дээшлүүлэх зэрэг хүслээ биелүүлэхээр хийж хэрхэвч болохгүй. Учир нь ид шид урьдчилан таахын аргагүйгээр эргэдэг. Энэ зан үйлийг хийхэд дараах зүйлс хэрэг болно:
• өөрийн чинь ганцаараа авахуулсан зураг;
• үзэг
• зүү
• улаан лаа
Яг хэзээ хүслээ шивнэх талаар заасан байдаггүй. Өөрийн дотоод мэдрэмжээ л сонсох хэрэгтэй. Зарим хүн шөнө дундаас хойш хийдэг бол зарим нь 12 сарын 31-ний орой, зарим нь нэгдүгээр сарын 1-ний үдээс өмнө хийдэг. Зурагныхаа ард хүслээ бичээд лааг асаана. Хүсэл чинь товч тодорхой бичигдсэн байх ёстой. Тэгээд “Миний хүсэл бүрнээрээ биелэж, ач тустай бүхнийг надад авч ирэг бүгдэд нь баяр баясгалан бэлэглэг” гэж заавал бичнэ. Тэгээд долоовор хуруугаа зүүгээр хатгаж цусаа гаргаад бичсэн зүйлээ цусаараа будна. Дараа нь зургаа лааны дөлд шатааж үнсийг салхинд хийсгэнэ. Ингэж хийсгэхдээ “цасаар үлээх салхи минь үлээ, шинэ жил рүү нис, миний хүслийг авч хэрэгтэй газар нь хүргэж өгөөрэй” хэмээн хэлнэ. Хүсэл чинь биелэх болно. Гэхдээ хийсэн зан үйлээ аль болох бага дурсаж зүгээр л хүлээх хэрэгтэй. Хүсэл тань заавал биелэх болно.

Шинэ жилийн баярын шөнө хүслээ шивнэх хамгийн энгийн арга

Энэ зан үйлийг хийхэд ямар нэгэн зүйл бэлдэх хэрэггүй. Зүгээр л өөрийн зорилгоо бодоход л хангалттай. Шөнө дундын үед бүх хүн зурагт радиогоо ширтэн байх үед хаалгаа онгойлгоод “Миний хүссэн бүхнийг салхи холын хол тууж хүмүүсийн нүднээс нууг, хэрэгт дуртай хүмүүсийн чихэнд бүү сонсогдуул, харамч хүмүүсийн гараас хамгаал, муу бүхнээс зайлуул, цагаас цагт далавчин дээрээ тээж цаг нь болохоор миний хүслийг биелүүлэг” Тэгээд хаалгаа хаан бусадтайгаа нийлэн баяраа тэмдэглэ. Энэ зан үйлийг хийхдээ эрүүл мэнд, мөнгө, хайр дурлал, амжилт гээд юуг ч хүсэж болно. Хүсэл тань ирж буй шинэ онд биелэх болно.

Далд ертөнц хуудас
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.