Төөрсөн сүнс “төрөл” олохын эрэлд...

Эр эм биес учирах нь ертөнц дэлхийн хамгийн нандин агаад үл тайлагдах нууц мөн. Хоёр бие ямар нэгэн сэтгэлийн холбоогүйгээр зөвхөн шунал тачаалал, эд агуурсын төлөө учирвал тэднийг хамгаалах гэрлэн бүрхүүл огт үүсэхгүйн дээр эргэн тойронд тэнэж яваа төөрсөн сүнснүүд эмэгтэйн биед нэвтрэн орж үр болон тогтдог байна.

 

Төөрсөн сүнснүүд нь өөрийн үйлийн үрийг үүрч яваа “муу” төрлийн сүнс хэмээж болно. Хайргүй, эсвэл тохиолдлын хүнээс олсон үр эргээд эцэг эхээ зовоосон, этгээд хачин байдгийн учир энэ буюу.

 

 

Харин үнэнхүү сэтгэлээр учирсан хос “бэлгийн хурьцалд” орж нэг бүхэл “цөм” болох үед сансар гаригаас ажиглагдах тийм хурц гэрлэн бүрхүүл нөмрөн авдаг байна. Энэ хүчит гэрлэн бүрхүүлийг эргэн тойронд тэнэж яваа төөрсөн сүнснүүд нэвтлэн орж чадахгүй ба харин хаа холоос хамгийн сайн сүнснүүд энэ дулаан энергит татагдан ирж бүсгүйн биед нэвт шингэнэ. Энэ нь бие сэтгэлээрээ нэгдсний учиг бөгөөд үр хүүхэд нь ухаан саруул, бие чийрэг байдгийн учир юм. Төөрсөн сүнснүүд төрөл олох гэж хаана хамгаалах гэрлэн бүрхүүлгүй хурьцал болно тэнд нисэлдэн очно. Тэгээд эмэгтэйн хэвлийд ороод бат гэгч нь тогтоно.

 

Төөрсөн сүнс таны үр болон мэндлэхийн тулд өнөөдөр, өчигдөр, маргааш ч өдөр шөнөгүй таныг даган яваа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.