1 жилийн дотор гайхалтай өөрчлөлтийг хийсэн бүсгүй
Энэхүү бүсгүйг Женнифер Гинли гэдэг бөгөөд инстаграм хуудаснаа 90 000 гаруй дагагчтай юм. Тэр яг л од шиг, гудамжинд таарсан хүмүүс гарыг үсгийг нь авах нь бий. Яагаад вэ гэвэл нэг жилийн дотор маш гайхалтай өөрчлөлтийг өөртөө хийж чаджээ.

Түүний найз залуу гэрлэх санал тавихад тун аз жаргалтай байсан ч өөрийн биеийн галбиртаа сэтгэл дундуур байв. Тиймээс хуримаа хийхээсээ өмнө сайхан биетэй болохоор шийджээ. Женнифер 120 кг жинтэй байсан бөгөөд 1 жилийн хугацаанд бараг хагас жингээ хаяж чадсан юм. "Slimming world" хэмээх блог хуудаснаас бүхий л мэдээллийг авч , эрүүл зөв хооллож, хэрхэн дасгал хийх, хэрхэн урам зоригтой шантрахгүй байх талаар мэдэж авдаг байжээ. Энэхүү хуудас нь илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүсд зориулан нийтлэл гаргадаг бөгөөд энэ талаар Женнифер "Үргэлж эерэг мэдээлэл бичиж, өдөр болгон надад урам зориг өгдөг байсан. Миний хүслийг дэмжиж байгаа мэт сайхан байдаг" хэмээн бичсэн байна.

Женнифер одоо 63 кг болжээ. Хайртай залуутайгаа хуримаа хийхээр бэлдэж байгаа юм. Түүний найз залуу "Би гэрлэх саналынхаа хариуг авахын тулд их удаан хүлээлээ. Гэхдээ эцэст нь ТИЙМ гэж хэлсэн" гэж ярьсан байна.

Женнифер "Би их олон жилийн турш өөрийгөө хуурч, наанаа инээж байсан ч цаанаа үргэлж санаа зовж, гутардаг байсан. Эцэст нь өөрийгөө өөрчлөх итгэлийг олж авсан. Бие мах бодь болоод сэтгэлийн асар том үсрэлт хийлээ. Одоо үнэхээр сайхан байна. Өөртөө итгэлтэй, аз жаргалтай байна" хэмээн хэлжээ.
Чин сэтгэлээ хүсэж чадвал бүхнийг хийж чадна шүү

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi
(118.79.84.255)
2017-01-28 19:19:17
gaihaltai yumaa
0
0
0
Хариулах