Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг эх орондоо ирлээ
Арабын нийслэл Дубай хотод энэ сарын 10-16-ны хооронд болсон “Fashion me” үзэсгэлэнт худалдаанд загвар зохион бүтээгч Г.Золцэцэг оролцоод эх орондоо иржээ. Дубай хотноо болсон шоунд дэлхийн хорь гаруй орны зохион бүтээгчдийн 500 гаруй загварыг долоо хоногийн турш сонирхуулсан байна.

Г.Золцэцэг монгол ноолууран гоёлыг голчлон сонирхуулжээ. Шоуг дэлхийн 30 орны сэтгүүлчид сурвалжисан байна. Энэхүү загварын шоунд явсан бүх загвар өмсөгч, зохион бүтээгчид ихээхэн сэтгэл хангалуун ирсэн байна.

Дашрамд дуулгахад Г.Золцэцэгийн загварыг монгол моделуудаас гадна Киви хамтлагийн дуучид өмсжээ. “Киви” хамтлагийн ахлагч Укатай дотны найзууд бөгөөд “Ука Зол” нэртэй гоо сайхан, хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салон нээсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.