”Авирагч сэтгүүлч” 2017 спорт авиралтын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
"Авирагч сэтгүүлч" 2017 спорт авиралтын анхдугаар уралдаан өнөөдөр "Ursa" спорт клубын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд emegteichuud.mn, www.gogo.mn, www.zindaa.mn,www.times.mn өнөөдөр сонин, өдрийн сонин, засгийн газрын мэдээ сонин, боловсрол телевиз, ETV телевиз, масс агентлаг , нийслэл гайд сэтгүүл зэрэг хэвлэлийн мэдээллийн байгууллагийн сэтгүүлчид хурд хүчээ сорьсон юм.

Сэтгүүлчид 10 метрийн өндөртэй хананд авирч, хурд болон техникийн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодорлоо.
ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
- МУИС-ын Спортын сэтгүүлчийн дөрөвдүгээр курсийн оюутан Эрдэнэсүхийн Сайнбилэг алтан медаль,
- GoGo мэдээний агентлагийн Технологийн албаны захирал Эрдэнэбатын Баярмагнай мөнгөн медаль,
- zindaa.mn веб хөгжүүлэгч Цэнд-Аюушийн Одгарав хүрэл медаль

emegteichuud.mn сайтын тамирчин
ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
- GoGo мэдээний агентлагийн контент координатор Дагмидийн Батцэцэг алтан медаль,
- Emegteichuud.mn сэтгүүлч Галбадрахын Сувд-Эрдэнэ мөнгөн медаль,
- Өнөөдөр сониний сэтгүүлч Жамъяндоржийн Сувдмаа хүрэл медаль тус тус хүртлээ.
“Токио 2020” олимпод спорт авиралтын төрөл шинээр нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтэд сурталчлах, Монголын спортын хэвлэл мэдээлэл, сэтгүүлч залуучуудын дунд олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг зохион байгуулсан билээ. Спорт авиралт нь хэдийгээр залуу спорт боловч дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.