Dakgangjeong буюу шаржигнуур тахиа хийж сурцгаая

Амралтын өдрөө ямар хоол хийгэж байна эзэгтэй нараа. Хэрвээ танай гэрийхэн солонгос хоолонд дуртай бол чихэрлэг соустай шаржигнуур тахиа шарж өгөөрэй. Видео заавар болон дэлгэрэнгүйг тайлбарыг хүргэж байна.





Орц:

Тахианы далавч - 1,6 кг /угааж цэвэрлэнэ/
Давс - 1/2 халбага
Хар перц - 1/2 халбага
Гаа ginger - 1 халбага
Төмсний цардуул /potato starch/ - 2/3 аяга /эрдэнэ шишийн цардуул байж болно/
Самар - 3/1 аяга /заавал биш/
Хэрчсэн сармис - 4 хумс
Улаан чинжүү - 3-4 ширхэг /заавал биш,хийхгүй байсан ч болно/
Сое соус soy sauce - 1/4 аяга
Будааны сироп /rice syrup /эсвэл эрдэнэ шишийн сироп / corn syrup
Цагаан цуу - 1 халбага
Гич - 1 халбага /заавал биш/
Бор элсэн чихэр  -1 халбага
Гүнжидийн үр sesame seeds - 1 халбага
Усан үзмийн тос /эсвэл ургамлын , газрын тос байж болно/

Хийх арга:

1. Далавчлаа хэрчиж, үзүүр хэсгийг нь авч хаяна. 23-24 ширхэг болно.
2. Угааж цэвэрлээд дээр нь сармис, хар перц, давсаа хийгээд холино.
3. Төмсний цардуулаа саванд хийж тавиад далавч бүрийг сайтар бүрж тавина





Чихэрлэг, халуун ногоотой, жантай соус хийх жор

- Тавгандаа тосоо хийж халаана. Дээр нь саримс болон хатаасан улаан чинжүүний үрийг нь асгаад хэрчиж хийгээд 30 секунд орчим шарна.
- Гүнжидийн үр, будааны сриоп, цуу, гич , сое соус зэрэг амтлагчуудаа нэмж модон халбагаар хутгаж шарна.
- Бор элсэн чихрээ нэмээд үргэлжлүүлэн шарна. Ингээд боус бэлэн боллоо .




Тахиагаа шарцгаая

1. Тавгандаа багадаа 4 аяга тос хийгээд 7-8 минут халаана.
2. Тосондоо далавчаа нэг нэгээр хавчиж хийнэ. 12-13 минут шарж болгоно.
3. Тахиагаа шүүлтүүрээр сайтар шүүж гаргана.
4. Одоо соус дээрээ шаржигнуур тахиагаа хийгээд хутгаж зөөлөн галаар  дахин 12 минут шарна.







Соустай тахианы мах

- Бэлэн болсон соустай шаржигнуур тахиа дээрээ шарж бэлдсэн самраа нэмнэ. Идэх дургүй хүмүүс хийхгүй байсан ч болно.
- Хутгасаны дараа гүнждийн үрээ дээгүүр нь цацна



-  Ингээд чихэрлэг соустай шаржигнуур тахиа бэлэн боллоо. Амттайхан таваглах л үлдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.