Усны хувцастай зургаа авхуулахдаа эдгээр алдаануудыг бүү гаргаарай

Бид бүгд л сошиал ертөнцөд тавих гоё зураг авхуулахыг хүсдэг. Гэвч санаагаар болохгүй байх нь бий. Хамгийн чухал нь инээдтэй байрлал, буруу өнцгөөс зураг авхуулахгүй байх хэрэгтэй. Тиймээс та бүхэн зуны гоё зураг авхууламаар байвал эдгээр 12 байрлалыг туршаад үзээрэй.

1. Давхар хөл



Буруу:
Хоёр хөлөө нийлүүлэн суух нь хөлийг тарган, галбир муутай харагдуулдаг.
Зөв: Зүгээр л нэг хөлөө нөгөө хөлнөөсөө дээр тавь. Тун дэгжин эмэгтэйлэг харагдах болно.

2. Камер луу өвдгөө харуулах



Буруу: Камер луу өвдгөө харуулан суух нь богино мөчтэй намхан харагдуулдаг.
Зөв: Хажуу тийш багахан харж суугаад хөлөө ялгаатай байрлалд тавиарай.

3. Дээд өнцөг




Буруу: Хүзүүгээ нуусан мэт байрлал нь нүүрний харьцааг зөрчиж байна. Харц ширүүн мэт харагдана
Зөв:
Нүдний түвшинд зөв харагдах байрлалаас зургаа даруулах хэрэгтэй. Хүүзүүгээ тодотгож, ил харагдуулаарай

4. Нүүрэн дээр төвлөр


Буруу: Буруу өнцгөөс зураг авснаар бие галбиргүй гарсан байна
Зөв:
Яг ижил нөхцөлд байдалд өөр өнцгөөс авах. Нүүрийг илүү онцол.

5. Усанд хэтэрхий бүү ойрт




Буруу: Эрүүгээ усанд дүрснээр нүүрний харьцаа алдагдсан байна
Зөв:
Эрүү уснаас 10-15 см - ын зайтай байх ёстой. Хүзүү тодорхой харагсанаар нүүрний хэлбэр зөв , нүд илүү үзэсгэлэнтэй
харагддаг.

6. Өвдөг дээр зогсох




Буруу: Камерын өмнө өвдгөөрөө сууж зургаа авхуулах нь задгайдуу харагдуулдаг.
Зөв:
Тиймээс хажуу тийш харан суугаад биеийнхээ гоо сайханг харуулах байрлалыг сонгоорой 

7. Цэрэг байрлал




Буруу: Цэрэг мэт зогсох нь хөшүүн , эмэгтэйлэг бус харагдуулдаг.
Зөв:
Бага зэрэг хажуу тийш хандаж, хөлөө үл ялиг маяг оруулан зогсох нь биеийг зөв галбиртай, өндөр, урт хөлтэй харагдуулдаг.

8. Усанд хөлөө оруулах



Буруу: Хөлөө урагш жийн авхуулах нь богино хөлтэй харагдуулдаг.
Зөв:
Энэ зурган дээр зөвлөгөөгөө давтан өгөх гэж байна. Бага зэрэг хажуу тийш хандан, хөлөө хоёр өөр түвшинд харагдахаар тавих нь илүү сайхан харагдуулж байгааг дээрх зургаас харж болно.

9. Сандал дээр зураг авхуулах




Буруу: Камерын чанх урдаас авхуулсан зураг үргэлж амжилтгүй байдаг
Зөв:
Хажуулдсан зураг үргэлж сайхан гардаг. Шагай хэсэгт хөлөө зөрүүлэн тавьсан нь илүү гоёмсог, эмэгтэйлэг харагдуулж байна.

10.Цээжиндээ өвдгөө наах хэрэггүй 



Буруу: Өвдгөө цээжинд нааж суух нь биеийн харьцааг буруу харагдуулдаг.
Зөв:
Биеийнхээ галбирыг төгс харагдуулахын тулд энэ байрлал хамгийн зөв байрлал

11. Ядартлаа алхаад амарч суугаа мэт



Буруу: Гараараа толгойгоо түшин суух нь ядарсан харагддаг.
Зөв: Х
ажуу тийш хандлагатай, хөлөө эвтэйхэн мэдрэмжтэй тавих нь өндөр, урт хөлтэй харагдуулна.

12. Бөхийж сууж болохгүй



Буруу: Нуруугаа бөгтийн суух нь богино хүзүүтэй, гүзээтэй харагдуулж байна
Зөв:
Уян налархай мэт зүгээр нуруугаа тэгшил. Төгс сайхан зураг таных болно.

Урамшуулал



Биеийг хамгийн төгс харагдуулдаг байрлал, өнцөг. Яг ийм зураг авхуулахыг хүсэж байвал туршаад үз. Хамгийн чухал нь гэрэл зурагчин гэдгийг мартаж болохгүй.

Сэтгэл ханамж дүүрэн, сайхан цаг үеийн тань дурсгал болон үлдэх сайхан зураг даруулан зургийн цомогтоо хийгээрэй.
Зурагчин Роман Захарченко, Загвар өмсөгч  Лера Майер
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.