Даралт ихсэх өвчний талаар та юуг зайлшгүй мэдэх хэрэгтэй вэ?

ДЭМБ-ын мэдээгээр: Өнөөдөр дэлхий дээр 1,5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовиуртай амьдарч байна. Түүнээс 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтад өртөж, 3,3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байна. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах шалтгааны 64%, зүрхний шигдээсийн шалтгааны 49%-г эзэлж байна. Монгол улсад насанд хүрэгсдийн 30 орчим хувь нь буюу 3 эрэгтэй, 4 эмэгтэй тутмын 1 нь даралт ихсэлттэй нь тогтоогдсон. Зонхилон тохиолдох гол халдварт бус өвчин болох зүрх судасны євчлєлийн дотор цусны даралт ихсэх євчин 41,8 хувийг эзэлж улам залуужиж байгаа тул та энэ талаар зохих мэдлэгтэй болох зайлшгүй шаардлагатай байна.



Даралт гэж юу вэ?
Цус зүрхнээс шахагдан гарч судсаар урсах явцдаа судасны хананд үзүүлж байгаа ачааллыг артерийн даралт гэнэ.Зүрхний булчин агших үеийн даралтыг дээд /систолийн/даралт, зүрхний булчин сулрах үеийн даралтыг доод /диастолийн/даралт гэдэг.Дээд даралт хэвийн үедээ 110-120 мм.муб ,доод даралт 70-80мм.муб байдаг.Артерийн даралт бууруулах эм хэрэглээгүй үед дээд даралт 140 мм.муб дээш ,доод даралт 90 мм.муб дээш байхыг артерийн даралт ихсэх өвчин гэнэ.

Яагаад даралт ихэсдэг юм бэ?

1.Өрнийн анагаах ухаанд артерийн даралm ихсэх шалтгаан болж байгаа гол хүчин зүйлсийг :
-Биеийн жингийн илүүдэл
-Тамхи татах
-Чихрийн шижин
-Бєєрний эмгэгүүд
-Архаг архидалт
-Давс,тослог хүнс их хэмжээгээр хэрэглэх
-Хєдєлгєєний хомсдол
-Даралт ихэсгэдэг эмийн бэлдмэлүүд ,жирэмслэлтээс хамгаалах даавар хэрэглэх
-Стресс,ажлын хэт ачаалал
-Эрүүл бус амьдралын хэв маяг
-Удамшлын хүчин зүйлс нөлөөлж байна гэж үздэг.

2.Дорнын анагаах ухаанд ялангуяа монгол уламжлалт анагаах ухаанд даралт ихсэх өвчнийг өвчин үүсгэж байгаа шалтгаанаас нь улбаалан арай өөрөөр тайлбарладаг юм.Дорно дахины анагаах ухаанд өвчнийг халуун хүйтэн гэж ангилдаг.Артерийн даралт ихсэх өвчнийг ч гэсэн элэгний гал хөөрснөөс шалтгаалан үүссэн даралт ихсэх өвчин,бөөрний хүйтэн хий арвидсанаас шалтгаалан үүссэн даралт ихсэх өвчин гэж ангилж үздэг.

Ямар шалтгаанаар үүссэнээс хамааран өвчний шинж тэмдэг нь ч өөр өөр байдаг.

Элэгний гал хөөрснөөс шалтгаалсан даралт ихсэх өвчний үед илрэх шинжүүд: Ихэвчлэн толгой євдєх, ам хатах,нүд бүрэлзэх, шилэн хүзүү хєших,бөөлжис цутгах, бєєлжих, зүрх дэлсэх,зүрхээр хатгах,тайван бус болох, нозоорох,хєлрєх, дагзаар халуу дүүгэх, хүзүү цээжээр улайх,уурлах,уцаарлах, зарим тохиолдолд хамраас цус гарах ,хурц халуун чанартай идээ ундаанд өвчин хүндрэх зэрэг шинжүүд илэрнэ.Үзлэгээр хэл шаравтар өнгөртэй,шээс тод шар,жижиг хөөстэй,хөөс нь хурдан арилах ба судас хүчтэй түргэн лугшиж мэдэгдэнэ.
Бөөрний хий хөөрсөн даралт ихсэх өвчний үед чих шуугих,чичрүүдэс хүрэх, 4 мєч хєрєх, зүрх дэлсэхийн хамт айж цочих, олон дахин эвшээх, нойр муудах,их зүүдлэх,хий огих,ухаан балартах шинжүүд илэрч хүйтэн сэрүүн чанартай идээ ундаа хэрэглэсэн,даарсан ,ядарсан ,санаа сэтгэл хямарсан үед өвчин даамжирдаг бөгөөд хэл улаан,хуурай ширүүн,шээс цайвар,том том хөөстэй байх мөртлөө хөөс нь удаан арилах ба судас нь хоосон бүдүүн лугшиж мэдэгддэг.
Цусны даралт ихтэй хүмүүс ихэнхдээ шинж тэмдэг илрэхгүй, зовиургүй, эсвэл илэрсэн ч түүнийгээ сайн анзаарч мэдрээгүй байх тохиолдол бий.
Хүндрэл

1.Цусны даралт байнга єндєр байх нь зүрхний цус шахах үйл ажиллагааг хүндрүүлдэг. Хэрэв цусны даралтыг хянахгүйгээр єндєр байлгавал зүрх томрох , улмаар зүрхний цусан хангамжын архаг дутагдалд хүргэнэ.

2.Цусны судсанд цүлхэн үүсч улмаар судас хагарч голдуу тархинд зарим үед зүрхэнд,бөөрөнд,нүдэнд цус харвалт болдог.

Цусны даралт ихдэхээс яаж сэргийлэх вэ?
Амьдралын хэв маягийг өөрчилсөнөөр цусны даралт болон зүрх судасны өвчний эрсдэл буурдаг болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч дараах зүйлсүүдэд анхаарлаа хандуулж байна. Үүнд:
1.Давсны хэрэглээг бууруулах. Хоногт 5,0 гр –с бага давс хэрэглэх. Монголчуудын хувьд цайг давсгүй уух нь хоногийн нийт давсны хэмжээг багасгахад чухал ач холбогдолтой.
2.Жимс ногооны хэрэглээг нэмэгдүүлэн өдөр бүр тогтмол хоолондоо хэрэглэх.
3.Илүүдэл жинтэй хүмүүс жингээ бууруулах, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих.
4.Зохистой хооллож дадах, өөх тос ялангуяа ханасан өөх тос буюу амьтны гаралтай тосны хэрэглээг бууруулах.
5.Өдөр бүр өөрт тохирсон дасгал хєдєлгєєн хийж хэвших, өдөрт наад зах нь 30-45 минут явган алхах.
6.Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс ямагт зайлсхийх.
7.Тамхинаас татгалзах
8.Стресс бухимдлаа тайлж байх
9.Бясалгал, иог,фитнесс,биеийн тамираар хичээллэх
10.Өдөрт 8-10 цаг унтаж амрах

Цусны даралт ихсэлтийг хэрхэн хянах вэ?
Хэрэв та нэгэнт цусны даралт ихсэлттэй болсон бол түүнийгээ бууруулахад даралтаа байнга хянах явдал маш чухал .
1.Өөрийн цусны даралтаа байнга хэмжиж байх хэрэгтэй .Артерийн даралт байнга ихэсдэг хүмүүс өглөө орой өдөрт 2 удаа хэмжиж хэвшвэл сайн.Гэрийн нєхцєлд цусны даралтыг хэмжихэд автомат даралт хэмжигчийг хэрэглэх нь хялбар.Эмчийн зөвөлгөөгөөр хэмжилтийн арга техникийг зєв хийж сурах нь даралтаа хянахад чухал юм. Даралтаа хэмжихээс өмнө 2-5 минут тайван суулгаж даралтыг 2 дараалан хэмжинэ. 2 дахь хэмжилтийн дунджаар ихэссэнийг нотолно.Цусны даралт хэмжих аппаратаа байнга гарын дор бэлэн байлгах хэрэгтэй.
Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа. Цусны даралтаа тогттол хэмждэггүй,өөрөө хэмжих хэрэгсэлгүй,эмнэлэгт очихдоо хааяа үзүүлдэг,ихэвчлэн хүзүү хөшихөөр даралт ихэслээ гэж өөрийгөө оношилдог.

2.Даралт бууруулах эмээ тогтмол хэрэглэх шаардлагатай. Даралт бууруулах эм нь илүүдэл давс болон шингэнийг биеэс зайлуулах, зүрхний цохилтыг багасгаж, судсыг єргєсгєх зэргээр үйлчилдэг.
Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа.Даралт бууруулах эмээ тогтмол хэрэглэдэггүй.Даралт ихэссэн гэж өөрөө бодсон үедээ хааяа уудаг.Үүнээс гарах муу үр дагавар нь даралт бууруулах эмэндээ дасал болох,даралт огцом ихэссэн үед даралт буурахгүй байж улмаар харвах зэрэг хүндрэл үүсдэг.

Ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ?
Мэдээж хамгийн чухал нь эмчийнхээ байнгын хяналтад байж даралт бууруулах эмээ тогтмол хэрэглэх явдал. Мөн та даралт ихсэхээс сэргийлэн түрүүний зөвлөгөөнүүдийг амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны хувьд бол:
1. Элэгний гал хөөрснөөс шалтгаалсан даралт ихсэх өвчин бол үзэх,сонсох,асуух,тэмтрэх үзлэгээр эхлүүлэн хэл,шээс, судас,5 цэцгийг сайтар оношилсны үндсэн дээр өвчний байдалд тохируулан халууныг дарах идээ ундаа хэрэглүүлэн өвчнийг хурааж боловсруулах, халууныг дарах зорилгоор уламжлалт тан,хануур,зүү эмчилгээ,туулга,хүйтэн жин,бариа засал эмсчилгээг хавсруулан хийдэг.

2.Бөөрний хий хөөрсөн даралт ихсэх өвчний үед хийг дарах ,илчийг сэлбэх ,хүйтнийг арилгах ,өвчнийг хураах зорилгоор бүлээн шимтэй идээ ундаа хэрэглүүлэн ,дулаан орчинд уламжлалт тан,бүлээн жин,төөнүүр,тосон бариа,зүү тэмчилгээг хавсруулан хэрэглэдэг.
Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Уламжлалт эмчилгээ - Дорнын анагаах ухаан
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.