Райн Рейнолдсын сонирхолтой зочин

Өчигдөр орой Райн Рейнолдсын инстаграм хуудсандаа нийтэлсэн зураг олны анхаарлыг ихэд татжээ. Алдарт хосуудын бага охин дөнгөж 10 сартай боловч холливуудын үзэсгэлэнт эмэгтэй, жүжигчин Салма Хаектай найзалдаг болсон байна. 




Энэ оны 8 дугаар сарын 10-ы өдөр нээлтээ хийсэн "Алуурчны бие хамгаалагч" кинонд хамтран тоглосон Райн Рейнолдс болон Салма Хаек нар зураг авалтын үеэр сайн найзууд болсон бөгөөд хосууд Салмаг оройн хоолонд гэртээ урьжээ. Салма Хаек охидтой тоглож үүгээр ч дуусахгүй Райны гал тогоонд хоол хийсэн ажээ. 



Дашрамд дурдхад "Алуурчны бие хамгаалагч" кино нээлтээ хийгээд сар болсон ч box office-ын тэргүүн байранд явсаар байгаа юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.