Алла Пугачевагийн ихрүүд дөрвөн нас хүрлээ
Оросын поп дива хатагтай Алла Пугечева өдгөө 68 нас хүрж байгаа билээ. Тэрээр оросын поп урлагийн хамгийн том төлөөлөл юм. Аллагийн нөхөр телевизийн хөтлөгч мэргэжилтэй Максим Галкин өдгөө 40 нас хүрч байна. Хосууд 28 насны хязгаарыг үл тоон жинхэнэ хайр сэтгэлийг харуулж чадсан.



Тэд 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Саяхан хосууд ихрүүдийнхээ дөрвөн насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Тэд Элизабета, Гарри гэсэн ихэр хүүхдүүдтэй 2013 оны есдүгээр сарын 18-нд өлгийдөн авч байжээ. Алла ихрүүдийнхээ талаар Инстаграм хуудаснаа “Хүүхдүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний аз жаргалууд 4 нас хүрлээ” хэмээн бичсэн байна. Аллагийн амьдрал яг л кино мэт өнгөрсөн бөгөөд нийт дөрвөн удаа гэрлэж гурван хүүхдийн ээж болжээ.

Эх сурвалж: өглөө.мн
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






