Нурууны өвдөлтийг багасгах 4 дасгал

Нуруу өвдөх олон шалтгаан бий. Нуруу өвдсөнөөр бие таагүй болж, стрессдэж байдаг. Хүнд юм өргөх, удаан алхах, удаан зогсох зэрэг өдрийн ачаалалаас нуруу тань чилж, өвдөөд байвал эдгээр дасгалыг хийгээд үзээрэй. 

Дасгалыг хийхдээ:

- Биеэ хэт хүчлэх хэрэггүй. Хэрвээ өвдөлт хүчтэй байвал эмчид хандахыг зөвлөж байна 
- Өдөр бүр 30 секунд хийнэ 

1.



Эхний байрлал: Сандал дээр нуруугаа цэх суух бөгөөд нэг хөлийнхөө өвдгөөр нугалан нөгөө хөлөн дээр тавина. Өвдгөөр нугалсан хөл нь шалтай паралель байх ёстой. Гараа хөлөн дээрээ тавиад урагш тонгойх маягаар нурууны доод үеийг амраана. 30 секунд болоод эхний байрлалдаа очно. Нөгөө хөлөөрөө давтан хийнэ. 

2. 



Дээшээ харан хэвтэнэ. Нэг хөлийг өвдгөөр нь нугалаж перпендикуляр үүсгэн байрлуулна. Нэг гараа өвдөг дээр, нөгөө гараа шагай хэсэгт тавих бөгөөд шагай хэсгийг байрнаас нь хөдөлгөхгүйгээр өвдөг хэсгийг доош түлхэж өгнө. Нөгөө хөлөндөө мөн адил хийнэ. 30 секунд барина. 

3.



Түрүүчийн байрлалтай адил хэвтэнэ. Зурган дээр үзүүлсэн шиг нэг өвдгөө нугалан нөгөө хөлөө давуулан тавина. Давуулан тавьсан хөлнийхөө эсрэг гарыг өвдөг хэсэгт тавиад бага зэрэг татаж өгнө. Мөн 30 секунд барих бөгөөд нөгөө хөлөндөө мөн адил хийнэ. 


4. 


Нэг хөлөн дээрээ нөгөө хөлөө давхарлан тавина. Гараа салаавчлан бариад мөр лүүгээ хүргэх гэж байгаа мэт бага зэрэг татаж өгнө. Нөгөө хөлөө ээлжлэн хийх бөгөөд 30 секунд барина. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.