Францын Kenzo брэндийн шинэ нүүр царай Britney Spears


Хэсэг хугацаанд нам жим байсан Попын гүнж алдарт дуучин Britney Spears Францын алдарт Kenzo брэндийн шинэ нүүр царай болон гарч ирлээ. Шинэ дүр төрх, өөгүй сайхан галбир, яг  л түүний анх дэлгэрүүлсэн загварын чиг хандлагатай эргэн ирлээ.  Одоо тэрээр албан ёсоор тансаг зэрэглэлийн брэндийн  нүүр царай болж "Kenzo"s La Collection Memento No2" гэсэн нэртэй компанит ажлыг эхлүүлжээ.


Түүний нурууны шивээс гарсан ногоон цамцтай эхний зургийг Kenzo албан ёсны instagram хуудсандаа нийтлэсэн даруй 2000 хүнд таалагджээ. "37 настай 2 хүүхдийн ээж тэрээр үнэхээр эрч хүчтэй харагдаж байна, шинэ дүр төрх маш их таалагдаж байна"  гэсэн сэтгэгдлүүдийг фенүүд нь үлдээжээ. 


Тэрээр 2000-аад оны эхээр Candie-ийн нүүр царай болж байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэрээр Candie"s x Kohl-ийн цуглуулганд зориулан олон төрлийн зар сурталчилгааг  гаргасан. Энэ удаагийн Kenzo-н хаврын чиг хандлагын модел болсон нь  загварын томоохон  брэндтэй хамтарсан анхны компанит ажил юм.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.