Дэлхийн хамгийн алдартай ”plus + size” загвар өмсөгч Ашли

Илүүдэл жин, унжсан харвингаасаа санаа зовж, бусдыг дуурайхгүйгээр өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрахыг олон бүсгүйчүүдэд уриалж, хөвсгөрхөн бүсгүйчүүд хичнээн өхөөрдөм гайхалтай эмэгтэйчүүд болохыг дэлхийн олон сая хүмүүсд харуулж байгаа бүсгүйчүүдийн нэг бол Амеркийн загвар өмсөгч Ашли юм. Өөрийнхөө бие төдийгүй үзэл бодолдоо үнэнч энэхүү бүсгүй 1987 оны 10 сарын 30 нд төрсөн, 30 настай идэр залуухан нэгэн. Vogue, Harper"s Bazaar, Glamour, Elle зэрэг нэр хүндтэй сэтгүүлийн нүүрийг чимсэн. Линколн хотын унаган тэрээр 2001 онд  ”plus + size” моделиудын загварын шоунд оролцож улмаар "Wilhelmina Models" -той гэрээ байгуулан ажиллаж эхэлсэнээр амжилтынхаа эхлэлийг тавьсан юм. Хамгийн анх YM сэтгүүлийн нүүрэнд гарч олны анхаарлыг татжээ. 2007 онд Vogue сэтгүүлтэй хамтран ажиллах санал авч, 2009 онд Glamour сэтгүүлд  Kate Dillon Levin, Amy Lemons, Lizzie Miller, Crystal Renn, Jennie Runk болон Anansa Sims зэрэг загвар өмсөгчтэй хамт зургаа авхуулж, мяраалаг бүсгүйчүүд загварлаг, өөртөө итгэлтэй хувцаслаж болдгийг харуулж чадсан.

Холбоотой Зураг


Түүний нэр хүнд өсөж, дэмжигчид нэмэгдсээр байсан цаг үед буюу 2010 онд телевизийн нэвтрүүлгүүдээс урилга хүлээн авах боллоо. Youtube -ээр тавигдсан түүний бичлэгийг гарсан даруйдаа 1 сая хүн үзэж байсан төдийгүй Нью-Йорк Пост зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай бичих болжээ. Ингээд Ашли  ”plus + size” загвар өмсөгчтэй хамтран мяраалаг эмэгтэйчүүдэд зориулсан хувцас, дотуур хувцасыг сурталчилж эхэлсэн бөгөөд жилийн эцэс гэхэд загварын 7 хоног зохион байгуулсан байдаг. 2013 онд илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд зориулсан дотуур хувцасны дэлгүүрийг нээж,  2014 оны тавдугаар сард олон улсын Harper"s Bazaar сэтгүүлийн  намрын цуглуулга, гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болсон юм. 2015 онд  усны хувцасны загвар өмсөгчөөр ажилласанаар олон эмэгтэйчүүдэд санаа зовохгүйгээр дуртай хувцасаа өмсөх боломжийг илүү нээлттэй болгожээ. Энэ нь түүнийг анхны гэх тодотголтой болгосон юм. Учир нь мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан усны хувцасыг сурталчилсан анхны  ”plus + size”  модель болжээ. 


Ashley Graham тухай зурган илэрцүүд

2016,2017 оны "Miss Universe" тэмцээний шүүгчээр ажилласан нь түүнийг загварын ертөнцөд нөлөө бүхий эмэгтэй гэдгийг харуулж байна. 2017 онд өөрийнхөө номыг гаргаж, өөртэйгээ адилхан илүүдэл жингээсээ санаа зовж, өдөр бүр турахыг хүсэх хүсэлдээ зовж буй эмэгтэйчүүдэд зориулан цуврал лекц тавьсан юм. Мөн ахлах сургуулийн хүүхдүүдэд биеийн галбираа хүлээн зөвшөөрч, бусдаас ичиж санаа зовохгүй байх тухай ярилцлага хийж, эмэгтэй хүн бүр өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрөхыг уриалсан олон арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн тэрээр  "Plus -Sized" загвар өмсөгч гэж ялгаж салгаж үзэхгүйгээр бусдын адил хүлээн авахыг бүх хүмүүст уриалаад байна. Бусдыг байгаагаар нь хүлээн авч, өөрийгөө ч байгаагаар нь хүлээн зөвшөөр. 

Ashley Graham model зурган илэрцүүд

Ашли гэр бүлтэй. Түүний нөхрийг  Justin Ervin гэдэг бөгөөд зурагчин мэргэжилтэй. Тэд сүмийн уулзалтан дээр анх уулзаж байсан гэдэг. 2010 онд хуримаа хийж аз жаргалтай амьдарч байна. 

Ashley Graham model зурган илэрцүүд

Түүний фото зургуудаас 

Холбоотой Зураг

Ashley Graham зурган илэрцүүд
Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham instagram зурган илэрцүүд

Ashley Graham instagram зурган илэрцүүд

Холбоотой Зураг

Ashley Graham зурган илэрцүүд

Холбоотой Зураг

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Ashley Graham зурган илэрцүүд

Холбоотой Зураг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
plus (66.181.179.39) 2018-03-31 23:39:17
Goe