Бейонсегийн 6 өөр хувцас юуг илэрхийлсэн бэ?

Өнөөдрөөс 5 жилийн өмнөх энэ өдөр улс төрийн удирдагч, дэлхийн энхтайвны төлөө тэмцэгч, сайн үйлстэн Нелсон Мандела тэнгэртээ заларч байлаа. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн алдарт дуучин Бейонсе болон түүний нөхөр JAY-Z нар өнгөрсөн бямба гаригт Өмнөд Африкийн Йохансбург хотод хүндэтгэлийн фестиваль зохион байгуулсан юм. Мөн энэ жил эрхэм Нелсон Манделагийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүнд зориулан Pharrell, Chris Martin, Naomi Campbell гэх мэт Африк гаралтай олон алдартан, зочид оролцжээ. 

Бейонсе анх 2004 онд Манделад зориулсан тоглолтонд оролцож байсан бөгөөд дэлхийн энхтайвны төлөө хийсэн зүйлс, тэдгээрийн үр дүн нь түүнд болон түүний гэр бүлд хэрхэн эерэг сайнаар нөлөөлсөн тухай захидал илгээсэн байдаг. "Таны нинжин сэтгэл, талархал, уучлах чадвар тань миний сурч мэдсэн хамгийн гайхалтай зүйлс юм. Таниас ойлгож ухаарсан бүхнээ өөрийн 3 хүүхэддээ сурган, хүмүүжүүлэх болно. Манай гэр бүл таныг маш өндрөөр үнэлэж, хүндэтгэж явдаг шүү" хэмээн бичжээ. 

Фестивалийн үеэр дуучин маань 6 өөр хувцас өмссөн нь олныг анхаарлыг татаж байв. Гэхдээ энэ нь зөвхөн сайхан харагдахын төлөө бус Африкийн олон үндэстэн, тэдгээрийн соёлыг илэрхийлж байсан юм. Энэрэнгүй үйлст Нелсон Манделагийн нэгээхэн хүслийг нь үүнд шингээсэн гэмээр ... 

1. Энэхүү гоёмсог хувцасыг  Mary Katrantzou зохион бүтээсэн бөгөөд үүн дээр Африкийн 54 орны газрын зургийг илэрхийлжээ. Орон бүр өөр өөрсдийн гэсэн онцлог хатгамалтай юм байна. 

image

2. Balmain  - ны бүтээл 

image

3. 

image

4. Энэхүү өнгөлөг даашинз нь эртний Африк эмэгтэйчүүдийн уламжлалт хүзүүний зүүлт, гоёлыг санагдуулам хийжээ 

image

5. Маргад эрдэнийн шигтгээтэй хийжээ 

image

6. Versace - ын өнгөлөг загвар 

image



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.