Хүзүү, мөрний өвчинг арилгах дасгалууд
Хүзүүгээр хөшиж өвдөх, хуян хөөрөх зэрэг бол хүн бүхэнд тулгардаг хэцүү асуудлын нэг. Энэхүү өвчин нь сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, муу зуршлаас үүдэлтэй. Мөн ихэнх суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдалтай хүмүүст тохиолдддог. Гэхдээ хүзүү мөрний өвдөлт огт байхгүй болох аргыг бид танилцуулж байна. Гол нь та тогтмол булчингаа агшиж, сунгаж өдөр бүрийн давдалтаар үр дүнд хүрнэ гэдгийг бүү мартаарай

1. Хүзүүвч

Гар нүүрийн алчуурыг ашиглан хүзүүний өвчинг арилгана. Алчуураа эргүүйлэн бэлтгэдэ хүзүүн доороо зурагт харуулсан шиг тавьна. 10 минутын турш энэ байранд байгаарай.
2. Хүзүү сунгах

Энэ дасгал нь хүзүү болон арын нуруунд дасгал болно. Толгойноос цээж гүүрээ 2 гараараа татна. 30-40 секундын турш барьж, дараа нь толгойгоо аажим аажмаар эргүүлж, гараа суллана.
3. Хажуугийн хүзүүг сунгах

.
Баруун гараа толгойны нэг талаас барьна. Нөгөө гараа өвдөг дээрээ тавин биеэ суллан тайван хийнэ. 30-40 секундын турш байлгана. Дараа нь толгойгоо эргүүлээд анхны байрлалдаа удаанаар буц.
4. Дээд талын трапециус

Энэ сунгалт нь хүзүү ба мөрөнд хамаарна. Зүүн гараа баруун гараараа барь. Нэг талд 20 секунд барин нөгөө талыг мөн адил хийнэ.
5. Мөрний орчим

Сандал дээр суун, зүүн гараар толгойны ал чихний дээд хэсгээс барьна. Толгойгоо эхлээд баруун тийш, дараа нь зүүн тийш эргүүлнэ. 20-30 секундын турш тал бүрийг барьж, талыг нь өөрчилнө.
6. Урсгал дагуу

Бүх хөдөлгөөн нь тэгш, зөөлөн байх ёстой. Өвдөглөн суугаад, дараа нь зүүн гараа баруун гарны доогуур оруулан толгойгоо газарт хүргэнэ. Бие эргэх болно. 30-40 секундын дараа нөгөө талыг давтана.
7. Мөр өргөх

Энэ хөдөлгөөн нь мөрний эргэн тойронд байдаг бугласан булчинг суллана. Суух буюу босоо байрлалаас эхлэн нуруу, хүзүүг шулуун байлгах; мөрөө эргүүйлэх хөдөлгөөнөөр дээш, доош болгоно.
8. Хөндлөн биеийн гар сунах

Энэ нь зөвхөн хөлөнд биш, харин мөрөнд хийгдэж болох сайн сунгалт юм. Зүүн гараа баруун гарын тохойноос барьна. 10-20 секундын турш барин нөгөө тал дээр давтана.
9. Cow-face төрх

Энэхүү сунах нь олон булчин, мөрөнд хамаарна. Зурагт харуулсан байрлалыг аваарай. 10 секунд барих, гараа суллан, нөгөө талыг давтана.
10. Шулуун хана

Энэ сунах нь таталцлын мөрөнд маш сайн. Зүүн гараа хананд, байрлуул. Биеийг хажуу тийш хазайлган, 30-40 секундын турш барьж нөгөө тал дээр давтана.
11. Таталт

Энэ бол маш сайн сунгалт юм. 30-40 секунд барих, 3 удаа давтан хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






