Түүхч Ж. Урангуа: “Хотол цагаан гүнж”

 

 

Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштэй дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулж явсан нэгэн. Хайду ноён нь Өгэдэй хааны үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдсан, алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Хайду Мөнх хаан хязгаар нутагт очиж суусан ноёдын дотроос Хайдугаас их болгоомжилж, Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг.

Хайду ноёны Аюуруг (турк үг) буюу «Сарангэрэл» нэрт охины тухай сонирхолтой баримт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнийг бас «Хосгүй хүчтэн»-«Олонд алдартай хотол цагаан» гэж  тэмдэглэсэн байдаг. Тэрээр хар бага наснаасаа «Хүү хүний зантай» эрэлхэг баатар бөгөөд үзэсгэлэн гоо өнгө зүстэй тул эцэг нь олон хүүхдийнхээ дотроос хамгийн илүүтэй хайрладаг байсан тухай  персийн түүхч Рашид Ад-Дин тэмдэглэн үлдээжээ...

 

Үргэлжлэлийг энд дарж уншаарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.