АЖ, Төрийн шагналт Н.Сувд: ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЭЭЖДЭЭ ОЧИЖ ЗОЛГОХ ХАМГИЙН САЙХАН

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?
-Тавтай сайхан өвөлжиж байна.
-Тун удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр болно. Та цагаан сарын бэлтгэлээ хэр базаав?
-Хамгийн сайхан халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг баяр бол яах аргагүй манай цагаан сар шүү дээ. Ах дүү, элгэн саднаараа уулзан, баяр жаргалаа хуваалцах нь үнэхээр сайхан. Миний хувьд юу юунаас ч илүү шинийн нэгний өглөө хайртай ээж дээрээ очиж золгох л хамгийн сайхан жаргал байдаг юм даа.
-Эзэгтэй хүний хувьд баярын ширээ чухал. Ширээгээ юугаар чимдэг бол?
-Сар шинээр айл болгон ширээндээ амттаны дээж, идээ будаа, чихэр жимсээ зэхдэг шүү дээ. Ундаа, жүүс, мөн идээний дээд сархад байна. Аль ч цаг үед ямар ч улс үндэстнүүд тэмдэглэлт ойн баяраараа идээний дээд бүхнийг л хэрэглэдэг заншилтай шүү дээ.
-Үндэснийхээ үйлдвэрлэлийг хэр дэмждэг вэ?
-Мэдээж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжилгүй яахав. Олны өмнө урлаг соёлынхон бидний хувьд бүр ч илүүтэй үндэснийхээ үйлдвэрлэлүүдийг дэмжиж, иргэдээ ч аль болох уриалах ёстой болов уу гэж хувьдаа боддог юм. Буух эзэн, буцах хаягтай бүтээгдэхүүнээ бардам хэрэглэнэ шүү дээ. Сүүлийн үед дэлхий дахинаараа л эрүүл хооллолтыг чухалчилж, үүнд ард иргэдээ уриалж байгаа. Гаднаас авсан бүтээгдэхүүнүүд чинь ямар ч баталгаагүй дээрээс нь удчихсан байгаа шүү дээ. Удаан хадгалахын тулд химийн найрлага оруулна, тэгэхээр эрүүл мэндэд ямар нөлөөтэй нь ойлгомжтой биз дээ. Манайх жил бүр баярын ширээгээ Талх чихэр, АПУ-гийн бүтээгдэхүүнүүдээр засдаг.
-Сар шинэдээ сайхан шинэлээрэй?
-Монголынхоо нийт ард түмэнд ирэх жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



