ТЭТГЭЛЭГ БА ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш 1 жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, 3 нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй” хэмээн заасан байдаг.

Дээрх тохиолдолд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаасаа хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүү нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш Иргэний хуульд заасан хугацааны дотор буюу 67 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Мөн эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар тэтгэлгийн хэмжээг тогтоон шийдвэрлэж болдог. Хэрэв ийнхүү харилцан тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй тохиолдолд тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоох бөгөөд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

- 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,

- 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

Хэрэв зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд хэрэв хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр юм уу аль эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно.

Хэрэв шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч нь тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Талууд тэжээн тэтгэх гэрээ байгуулах тохиолдолд уг гэрээгээ бичгээр үйлдэн нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай. Нэгэнт байгуулсан гэрээг талууын хэн аль нь дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хэрэв гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн нэмэлт, өөрчлөлтийн тухай тохироцлоогоо мөн бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай.

Хэрэв тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар эцэг эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болдог. Энэ тохиолдолд хэрэв тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална. Харин тэтгэлэг төлөгч нь хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд төлөөгүй тэтгэлгийн зарим хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно.

Мөн тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан байдаг.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(150.129.143.252) 2016-09-29 04:49:18
Хүүхэд хүн болход 96000 төгрөг л зарцуулана гэж үү Та бүхэн өөрсдөө хэрхэн хүн болсон бэ Эх хүн цаг хугацаа гоо сайхан ажил карьер гээд хэлээд ч барахгүй их хугацааг мөн хүн болгох тэр амаргүй давааг туулдаг Ядаж л ганц ч болтугай өвдөж байгаагүй хүүхдийг олоод энэ тэтгэмжийн хэмжээг харьцуулаад үз Бидний амьдарч байгаа нийгэм дэндүү өрөвдмөөр бас харгис Би өөрт минь ийм явдал тохиохгүй гэж бардам итгэлтэй байсан Гэтэл би 2 хүүхдийн тэтгэмжээр хэрхэн тэднийгээ өсгөх вэ гээд бодож сууна Өнөөгийн нийгэмд гараад хүүхэддээ юу авч болох мөнгө вэ
zochin (43.228.129.250) 2016-08-04 14:57:29
deer bgaa huuliudiig huvilj avaad dahin dahin ochTetgeleg tologch ni mongo tolj chadaggui geneYal avie gej bnaChi tegeheer yuch ugui hotsorno shdee gej hariuitssan baitsaagch ni hlej bgaa yumdaa ha ha Ooroo huuli meddgui yumuuShiidevr ni garsan tohioldold albadan hodolmor erhluul olgodoogiig medehgui gej sanaa yum bolovuu
zochin (43.228.129.250) 2016-08-04 14:52:43
Shuuhiin shiidver guitsetgegchid gegch hahuuli avdag yumuu ***** med huuhdiin tetgelegiuig olguulhgui tetgeleg tologchiig omoorood bdag sonin humuus bnaaIim tsagaan zahtnuudtai negiigee uzej meddeggui huuliin bariad l guigeed ochDoor neg hunii helseniig oilgosonguiYamrch emegtei hun huuhdee onchruulj gantsaara osgohiig husehguiArchaagui erchud hun muutai hadmuud l ingej yarih bh shuu
Эма (203.91.117.8) 2016-07-18 00:26:05
сайн байугаана уу би энэ талаар хууль эрх зүйн зөвлөгөө авмаар байна охиноо ганцаараа өсгөөд хэцүү байна аав гэдэг хүн нь мэддэг мөртлөө мэдэхгүй царайлаад явж байдагбид 2 зүгээр үерхэж байгаал олдсон хүүхэд одоо 3 нас хүрч байна бидэнд гэрлэлтийн баталгаа нтр юу ч байхгүй би тэр нэг хүнд ямар нэг хариуцлага үүрүүлмээр санагдаад байна
Zochin (202.72.247.14) 2016-05-30 15:50:25
Huuhdiin tetgelgiin hemjeeg nemeh n zovghde salaltand hen n buruut gdgee bas bodoltsoj shiidehgui bol eej taldaa hucher huuliar turui barij huhdee avj salad mongo garguuldag davarsan avgai nar zondoo bolchloo
hhhhh (202.170.67.28) 2015-10-05 12:17:04
araichde buhel buten huuhdiiun heregtseeg ene hedhen tsaassaa runelj bgamun arai l denduu hunee boddoggui niigem uls yumaa
Сара (150.129.141.35) 2015-09-11 16:15:45
Манайх эх нь өнгөрсөн 3хүзхдийг харж ханддаг аав нь лрлогогүй хүн байдаг ба эмээ нь асрдаг ба энэ талаар тэтгэмж байхуу
дууя (202.170.68.162) 2014-06-18 15:49:29
тэтгэлийн хэмжээ арай бага юмаа шинэ хуулиндаа нэмэх заалт оруулах хэрэгтэй