Турна гэдэг “тэвчээртэй” хүний хийх ажил
Бүсгүй таныг таргалалтын тухай асуудал зовоож байна уу? Хавар цаг, урин дулааны улирал ойртох тусам тарган, мяраалаг охид бүсгүйчүүд маань сэтгэл зовнин, турахын тухай бодолд автан санааширдаг. Юуны өмнө бүсгүй та дараах сонжоонд анхаарлаа хандуулан хариулаад үзээрэй. Хамгийн гол нь та чин үнэнчээр хариултаа өгөөрэй.
“Тийм” гэсэн хариулт 10 оноо
“Үгүй” бол 0 оноо
0. Өдөр бүр тогтмол цагт дасгал хийдэг үү?
- Иддэг зүйлсийнхээ илчлэгийг мэддэг үү?
- Биеийнхээ жинг долоо хоног бүр үздэг үү?
- Цагаан хоол, тухайлбал аарц, бяслаг (сыр), жигнэсэн мах хэрэглэдэг үү?
- Өлсөөгүй байхад чнь хэн нэгэн хоолонд урьвал та зөвшөөрөх үү?
- Гэртээ байгаа чихэр, шоколад, амттан бүхнийг нэг дор нь идчихдэг биз?
- Цадахаараа аягандаа хоол үлдээдэг үү?
- Амтлаг сайхан хоолны тухай их ярьдаг уу?
- Одоо баримталж байгаа хоолны дэглэмд сэтгэл дүүрэн байна уу?
Одоо оноогоо нэгтгээрэй.
30 ба түүнээс бага оноо авсан бол та юуны түрүүнд хоолныхоо жорыг буюу идэж байгаа зүйлдээ анхаарч, өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол та турахын тухай бодох ч хэрэггүй. Цадталаа идэх гэсний хэрэггүй .
40-60 оноо авсан бол Та турж чаднаа. Гэхдээ хоолны дэглэмдээ онцгой анхаарч, үргэлж хөдөлгөөнэй байж, тогтмол дасгал хийж заншаарай.
70-90 оноо авсан бол та үнэхээрийн тэвчээртэй хүн юм. Та санасандаа хүрч чадна гэдэгтээ эргэлзэхийн хэрэггүй. Харин ч та хурдан турж чадна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





