Дайчин бүсгүй Дамбын Норовдаваа (1920-1994)

Эх орон, эр цэргийн тухай  өдөр шөнөгүй дуулан, уйлан байсан цаг 1939, 1945 оны аймшигт дайнд оролцож явсан ахмад дайчин Дамбын Норовсамбуу гэгч бүсгүй эх орон, цэрэг, дайн байлдаан гэдэг зөвхөн эр хүний гавъяа бус харин эр хүний дайтай эмэгтэй хүний гавъяа ч гэж байдгийг өөрийн түүхээр яруу тод харуулсан юм. 

Олон улсын аврахуй үйлстэний Ф.Найтингелийн анхны шагналтан 1920 онд Хэнтий аймгийн Галшар сумын Чулуут хэмээх газар төрсөн Д.Норовдаваа 1939 оны Халх голын байлдаанд эмнэлэгийн албанд 1945 оны чөлөөлөх дайнд хуягт бригадын ариун цэврийн зааварлагч, ахлах түрүүч цолтой оролцсон. “Бид ялав”, “Халх голын ялалтын 30 жил”, “БНМАУ-ын Зэвсэгт хүчний 60 жил”, “Ардын хувьсгалын 60,70 жилийн ой”, “Халх голын районд Японы түрэмгийлэгчдийг ялсны 50 жилийн ой”-н медалиудаар тус тус шагнагдсан байдаг.

Цэргийн болон цэрэгжсэн байгууллагын эмэгтэйчүүд, гэр бүлийн “Бэр цэцэг” холбооны тэргүүн Б.Оюун “Дайчин эмэгтэй Д.Норовдаваагийн тухай дахин өгүүлэх нь” өгүүллийн хэсгээс уншигч авхай танд толилуулж байна.

                        Дайчин эмэгтэй Д.Норовдаваагийн тухай дахин өгүүлэх нь

... 1936 онд цэргийн ангид энгийн ажилд орлоо. Харин 1944 он гэхэд өөрийн хүсэлтээр өргөдөл өгч цэрэгт орсон тэрээр ахлах түрүүч цолтой болтлоо ахив. 1945 оны байлдаанд тэрээр сувилагч, ариун цэврийн зааварлагчийн ажлыг эрхлэн оролцсон байна

1946 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 528 дугаар ангийн дарга хурандаа Нянтайсүрэнгийн гарын үсэг бүхий Үнэмлэх-д “Дамба овогтой Норовдаваа нь 1945 онд Зөвлөлтийн баатар Улаан Армийн хамт мах цусны ах дүү болон Дотоод Монголын ард түмнийг чөлөөлж Японы империализмыг устгах агуу их дайнд шударгаар байлдан тэмцэж явсан нөхөд болохыг илэрхийлэн энэхүү үнэмлэхийг хадгалуулав” гэжээ.

Норовдаваагийн бодит дурсамжуудаас:

  • Машинаар ангиа гүйцэх үүрэгтэй Норовдаваа явж байхад нь суусан машины дугуй хагарч, байн байн дугуйгаа нөхсөөр салаан дарга дэслэгч Болд, ахлах түрүүч Норовдавааг машинаас буулган, маргааш гэхэд ангиа гүйцэж очсон  байхыг тушаан  “алхаад марш” гэв. Өөрийн улсын хилээс улам бүр холдож буй ангиа гүйцэхээр хүний нутгийн газар шороон дээр алхаж явахад нар хэдий нь жаргасан байлаа. Олон цаг марш алхаж, толгой нь эргэн, ам нь цангаж нүд нь бүрэлзэж байв. Өвсөн дундуур явж байлаа. Зам дээр явбал дайсан таарна гэж бодон алхахад өвс сэрчигнэн дуугарч, араас хүн ирж байгаа мэт дуугарна. Одоо ангиа хаана байгааг мэдэхгүй явна. Гэтэл гэнэт машин дуугарч гарч ирэх нь тэр. Гэрлээ асаалттай явахыг харж, “манайхан бол гэрэлтэй явах ёсгүй баймаар, энэ дайсан байх гэсэн бодол зурвасхийв” ямарч гэсэн машиныг зогсооё гэж зам дээр буугаа шагайж хориглон хэвтэв.  Машин ойртон  ирэхэд “Зогс буудлаа шүү” гэвэл, машин зогсож олон хүн орос монголоор ярилцан тосон уулзжээ. Тэдгээр орос монгол хүмүүс дотор ангийн улс төрийн орлогч Түвдэнтэйгээ таарчээ. Орос монгол цэргүүд зам шалгаж явахад нь таарсан байна. Хожим нь хүний нутагт бүрэн зэвсэгтэй марш алхаж яваа эмэгтэйг бахархаж машин эрчүүд “буудлаа” гээд хашгирах нь золбоотой байсныг харуулжээ. Ангиасаа төөрөөд 30км алхсан байна.  Ангиа үүр цайхаас өмнө гүйцэж очих гэсэн байлдааны даалгаврыг биелүүлж явжээ. (“Хүслийн жигүүр” тэмдэглэл Мижиддорж “Улаан-Од” сонин 1965 он)
  • Норовдавааг ангийн намын дарга ахлах дэслэгч Шагдар “30 гаруй цэргийн гэдэс өвдөж байна. Богино хугацаанд эдгэрүүлж байлдаанд оруулахад хэд хоног хэрэгтэй бэ? гэхэд “3 хоногийн дотор гүйцэтгэе” гэж хэлээд гарахдаа дотор нь сэртхийж билээ. Эм хангамж ирээгүй үед өөрөө оношлон эдгэрүүлэх тушаал авсандаа 30 гаруй цэргийн байрлуулах окоп ухаж өнгөлөн далдлалт хийн, хүйтэн усан бороонд нойтон хувцастай нойр хоолгүй байснаас болсон гэж оношлон хэвтүүлж, машины кисалдаг усанд найруулан өөрөө ууж туршан цэргүүддээ өгч болно гэж үзээд уулгаж, 3 хоногт окопт нэг ч өвчтөнгүй эдгэрүүлж байлаа. Ангийн дарга нь миний гэдэс өвдөж байна. Наад эмнээсээ гээд ууж билээ. (Мижиддор Хүслийн жигүүр тэмдэглэл “Улаан-Од” сонин  1965 он )

Ерөөсөө энэ хүний амьдрал гэгч тэр чигтээ хатан зориг, уламжлалт ухаанаар бүтсэн мэт. Бүсгүй хүн урт үстэй, богино ухаантай гэдэг. Гэтэл бүсгүй хүн хүртэл эр хүний дайтай байж, эх орныхоо дархан хил, амар амгаланг хамгаалан тэмцэж байсан нь бахархалтай. 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.