Өрнийн зурлага 2012.04.04
Өнөөдөр 04 сарын 03 Мягмар гариг
“Жонон эсвэл гуйлгачин аль нь боловч гэртээ амар амгалан болвоос хамгийн аз жаргалтай нь буй заа...”
Иохан Вольфанг Фон Гёте
Эрхэм уншигч эмэгтэйчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрөөс эхлээд www.emegteichuud.mn сайтын зүгээс та нартаа зориулан, өдөр тутмын зурхайг хүргэж байхаар боллоо.
Хүмүүс бидний амьдрал нар сарны нөлөөллөөс шалтгаалан, өдөр, цаг минут тутам хувьсан өөрчлөгддөг билээ. Уншигч таны өдөр бүрийн амьдралд тохиолддог эрүүл мэнд, ажил төрөл, мөнгө санхүү, хайр дурлалын олон асуудлуудаас урьдчилан сэргийлж, түүнийг даван туулах арга зам зөвлөгөөг энэхүү зурхай та нарт хүргэх болно.
Өдөр бүрийн саад бэрхшээлээс өөрийгөө хамгаалж, аз жаргалтай мөчүүдийг алдалгүй шүүрч аваарай.
4 сарын 4
Хонины ордны бүсгүйчүүд ( 03.21 – 04.21 )
Хонины ордныхонд өнөөдөр сонирхолтой байна. Хэрвээ та гэрийнхээ тавилганы байрлалаас жаахан уйдсан бол өнөөдөр өөрчлөөд үзээрэй. Орчин тойрноо чимэглэн тансаг орчинг бүрдүүлэхэд та анхааралаа хандуулна. Таны нөхөр, найз залуу таны урмыг хугалж, та уйтгарлаж магадгүй. Эрчүүд бодлогогүй алхам хийснийхээ дараа ухамсарладаг улс гэдгийг та мартуузай. Эмэгтэй дүү эгчтэйгээ ойр дотно байж, нууцаа дэлгэхэд тохиромжтой өдөр.
Үхэрийн ордны бүсгүйчүүд ( 04.21 – 05.21 )

Үхэрийн ордныхонд өнөөдөр ашигтай өдөр байх нь. Өнөөдөр та мөнгөө зарахдаа анхааралтай байж, зориулах ёстой зүйлд нь зориул. Авах гэж зориогүй зүйлдээ мөнгөө бүү үр. Худалдан авах гэж байгаа бүх зүйлийнхээ үнийг сайн харж, нягт нямбай байгаарай. Ингэж чадвал таньд өнөөдөр тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ.
Эдийн засаг, санхүүгийн хувьд тогтвортой байдлаа хангах шинэ таатай нөхцөл гарч ирнэ. Өнөөдөр та бас нилээд идэвхтэй байх нь. Энэ байдал чинь ажлынхан, гэрийнхэнд чинь таалагдах болно.
Мэлхийн ордны бүсгүйчүүд ( 06.21 – 07.21 )

Мэлхийн ордныхонд өнөөдөр ашигтай өдөр байна. Сүүлийн өдрүүдэд та нарын ихэнх нь сэтгэл санаа тогтворгүй, элдэв будлиан хов живтэй таарсан бол өнөөдөр энэ бүхэн чинь ард үлдэж баяртай мэдээ сонсч, аз жаргалтай байх болно.
Ямарваа зүйлд хандахдаа чин сэтгэлээсээ байж чадвал бүх зүйл таны талд эргэх болно. Ирээдүйд хийх алхамаа зөв сонгож, энэ өдрийн ихэнх ярилцлага нөхөрсөг, тааламжтай өрнөх болно.
Арслангийн ордны бүсгүйчүүд ( 07.21 – 08.21 )
Арслангийн ордныхон өнөөдөр мөнгө санхүүгийнхээ асуудалдаа анхаарах өдөр. Банкны бүх дэвтэрийнхээ орлого, зарлагыг харж, юунд их мөнгө зарсныгаа тооцоод нэг үзээрэй. Энэ сард авахаар төлөвлөсөн зүйлүүдээ жагсааж бичээд, үнийн дүнгийн нь бод. Хямд зарагддаг газруудыг нь судалж үз.
Өнөөдөр хэн нэгэнтэй маргах гээд байвал, үг сөрөлгүй тэвчээртэй байгаарай. Харин хайртай хүнтэйгээ тоглоом тогловол бууж өгүүзэй.
Охины ордны бүсгүйчүүд ( 08.21 – 09.21 )

Өнөөдөр охины ордныхны од нь гийсэн өдөр. Ялангуяа хайр сэтгэлийн харилцаанд эерэг таатай мэдрэмжүүд төрөх болно. Урьд нь танд бүрхэг тодорхойгүй байсан асуудлууд ил тод болох болно. Охины ордныхон өөртэй итгэлтэй байж, хийж байгаа ажлаа урам зоригтой хийж чадвал үр дүн нь мэдрэгдэх болно.
Та гадаад байдалдаа анхаарал тавиарай. Өнөөдөр таньд , таны санаанд оромгүй хүн хайр сэтгэлээ илчлэж магадгүй тул гайхах хэрэггүй. Түүнийг хүн гэдэг үүднээс нь хүндэтгэж харьцаарай.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд ( 09.21 – 10.21 )
Жинлүүрийн ордныхоны хувьд өнөөдөр юм юм руу үсчсэн олон талтай өдөр болох нь. Ажил төрөл чинь жаахан бүтэмжгүй байвал санаа зовох хэрэггүй. Зарим нэг зорисон зүйл тань бүтэхгүй юм шиг санагдвал шантрах хэрэггүй шүү. Хэзээ нэгэн цагт энэ зорилго тань биелэх болно.
Өнөөдөр та ямар нэгэн аялал зугаалгын төлөвлөгөө гаргаж, ямар хүмүүстэй явахыгаа жагсааж бичээрэй. Цаашид өөрийгөө дайчилж, гадаадын соёлыг судлаж, шинэ хэл сурах алхам хий. Эсвэл та мэдэхгүй зүйл рүү гээ орж хүчээ үзсэн ч болно шүү.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд ( 10.21 – 11.21 )

Хилэнцийн ордныхны хувьд өнөөдөр хөгжилтэй, баяр жаргалтай байх болно. Аз жаргалтай байхын уг үндэс нь амар амгалан, сэтгэл амар байх явдал. Өнөөдөр дотны найзындаа зочлох, эсвэл найзуудтайгаа уулзаж ярилцвал тааламжтай өдөр. Будлиан, маргаантай байсан асуудлууд шийдэгдэж, сэтгэл санааг тайван болно. Хүүхдүүдтэйгээ ойр байж ярилцвал, тэд таньд нууцаа дэлгэнэ.
Нумын ордны бүсгүйчүүд ( 11.21 – 12.21 )

Нумын ордныхонд өнөөдөр од эрхэсийн байрлал таатай нөлөө үзүүлнэ. Та өнөөдрийг алдахгүйгээр өөрийн зорилгод тууштай байж, хэрэг болж болох хүмүүстэй уулзаарай.
Ганц бие нумынхан, хуучин хайртайгаа харилцаагаа сэргээж ч болзошгүй. Өнөөдөр гэр бүлтэй нумууд тэдэнтэйгээ хамт байж, цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж зөвлөх байна. Хайртай хүнийхээ санал бодлыг сонсоод нэг үзээрэй, таньд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно.
Матрын ордны бүсгүйчүүд ( 12.21 – 01.21 )

Өнөөдөр Матарынханы хувьд тогтвортой, тайван байх өдөр. Таны ажил, хичээлийн ачаалал хэт их байгаа бол өөрөө, өөртөө чөлөө өг. Ажлаасаа гадна өөр зүйлд анхаарлаа хандуулаарай. Кино үз, шинэ ресторанд оройн хоол идэж, удаан уулзаагүй найзуудтайгаа ч уулзаж өөрийн бие болоод уураг тархиа амраа. Өнөөдөр чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, зээл авах, байр түрээслэхэд тохиромжтой. Шинэ ажлын санаа ирвэл бүсгүй та татгалзахгүй хүлээн аваарай.
Хумхын ордны бүсгүйчүд ( 01.21 – 02.21 )

Өнөөдөр Хумхын ордныхон сэтгэл хангалуун байх болно. Таны хувьд ойлгомжгүй байдал тодорхой болж, таны зарим асуудлуудын хариулт илэрхий болно. Ажлын газрын чинь дарга / захирал / энэ өдөр уур хилэн ихтэй байж магадгүй. Таныг ч зэмлэх байх. Харин таньд найз чинь юмуу, мэргэжил нэгт анд тань зөвлөгөө өгнө. Нууцлаг хайрын тань явдал олон хүнд мэдэгдэх гээд байна даа. Хэн нэгэн таньтай хатуу тогловол, та өөрийн байр сууриндаа бат зогсоорой. Настай хүмүүс таньд зөвлөгөө өгвөл, анхааралтай сонсч, амьдралдаа хэрэгжүүлээрэй.
Загасны ордны бүсгүйчүүд ( 02.21 – 03.21)

Өнөөдөр загасны ордныхны хувьд эерэг өдөр. Таны эргэн тойрондох хүмүүс таниас эерэг энерги авч, та тэдний сайшаалаас хариу сайхан мэдрэмжийг авах болно. Өөрийн эрхэм гэж боддог хүмүүстээ сэтгэл доторх хэцүү бүхнээ нээж, санал бодолоо хуваалцаарай. Өнөөдөр та чухал бичиг баримтанд гарын үсэг зурах, мөн чухал зүйл худалдаж авахаа түр хойшлуулаарай. Санхүүгийн хувьд багахан саад учрах магадлалтай байна.





