“Чойжид дагина” балетыг үзээрэй

Энэ сарын 22-нд буюу ирэх ням гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Э.Чойдогийн “Чойжид дагина” балетыг тоглох гэж байна. “Чойжид дагина” балетыг анх 2005 оны аравдугаар сарын 29-нд УДБЭТ-ын тайзнаа тавьж байжээ. Эхлэл, төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү балетын цомнолыг балетмейстер хореограф Б.Жамъяандагва бичсэн байна.

“Чойжид дагина” балетын либретто


36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурханы элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.

Бурханы дүр гэнэт тодрон түүний сүнсийг Чойжид хэмээх дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовж, шаналж байгааг харуулдаг.  Эрлэг Номун хааны ордоны сүр хүчийг үзүүлсний дараа түүнийг Бурханы орон руу илгээнэ. Бурханы орон. Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ.

Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцааснаар “Чойжид дагина” балет төгсдөг байна.

 

 

 

 


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.