4 настай дуучин охины цомгийн баяр боллоо
“HI-FI Mega Store” дээрхи ээлжит өдөрлөгүүд үргэлжилсээр
Өнөөдөр төв Mega Store дээр 4 настай бяцхан дуучин Н.Азхишиг “Азтай хүүхдүүдийн дуу” нэртэй анхны цомгийн баяраа хийж байна. Сүхбаатар дүүргийн 17-р цэцэрлэгт хүмүүжиж байгаа энэ охин ирээдүйд аавынхаа мэргэжлийг эзэмшиж зураач болно, “би бол дуучин, зураач, мисс юм шүү дээ” гэж хэвлүүхэн хэлж суусан. Ээжийнхээ зааж өгсөн энэ дуунуудыг бусад найзууддаа зааж өгөх гэж энэ цомгоо гаргаж байгаа юм гэсэн шүү.
Цомогт хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир”, “Гоё оо гоё оо”, “Бөөр алаг бөмбөг”, “Тоглоом” Мөндөө би”, “Хонхот хүүхэлдэй”, “Жижигхэн гацуурхан”, “Таван хуруу”, “Хэрвээ сайхан амьдарч байвал”, “Гацуурхан” зэрэг 10 дуу багтсан бөгөөд хүүхдүүдийг эхлээд сонсоод, дараа нь дуулж сураад хамгийн сүүлд нь өөрсдөө дуулж байгаасай гэсэн үүднээс 5 дууны фонограммыг цомогтоо оруулсан байна.
Алдрай бяцхан үрсийн тань анх дуулж сурахад нь дэм болох “Азтай хүүхдүүдийн дуу” цомгийг “ HI FI Records”-ийн бүх салбар, “Интер” номын дэлгүүр “ UBS CD shop”-оос худалдаж авч болохоос гадна зөвхөн 6 сарын нэгэн хүртэл “UB лавлах 1617” үнэгүй хүргэж өгнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа




