“Эзэгтэй та эмч – Гэдэс өвдөхөд”
Бүсгүйчүүд бид үр хүүхэд хань ижлийнхээ эмч, багш, сэтгэлзүйч, оёдолчин, тогооч нь болж байдаг. Тиймээс Эмэгтэйчүүд.мн нь та бүхэндээ зориулж эрүүл мэндийн зөвлөгөөг цуврал байдлаар хүргэдэг билээ. Энэ удаад бид гэнэт өвдсөн гэдэсний өвчинг хэрхэн намдаах тухай хүргэхээр бэлдлээ.
Гэдэс базалж өвдөхөд
Хагас аяга архинд давс хийж ууна. Мөн баавгайн өчүүхэн цөсийг буцалсан усаар даруулж ууна.
Гэдэс гүйлгэхэд
Далан түрүүний үндсийг архинд чанаж уух, шар модны цэцэг үрийг чанаж уухад зогсоно. Мөн гэдсэн дээрээ хар бараан даавуун материалд шар тос шингээж халуун бүлээн жин тавина. Ингэхэд мухар олгойдох юм уу архаг олгой өвчтэй бол тавьж болохгүйг анхаараарай.
Хэрэв гэдэс гүйлгэвэл нэг хоолны халбага сүү юмуу киселин дээр 3-4 дусал эмийн сангуудад зардаг иодын уусмал дусаагаад шууд залгина. Болж өгвөл шүдэндээ хүргэхгүй байхыг хичээгээрэй.
Гэдэс түгжрээ хэмээх өвчинг илааршуулахад:
1л усанд 37гр давсыг гал дээр хуурч хийгээд сайтар найруулан ууна. Бас шар тос хайлуулан амны хужир хийж хутгаад нэг жижиг аягыг ууж хөлөө дээш өргөж, гэдсээ гаднаас нь нар зөв зөөлөн илвээс түгжрэл гарна.
Гэдэс ихээр дүүрч амь тэмцмээр болоход:
Тахианы өндөгний хальсны үнсийг архиар зуурч уувал амирлуулна. Мөн харууц давс, хар модны нүүрсийг талхлан хэм тэгш холиод тунгаар уувал тус болно.
Хүүхдийн гэдэс өвдөж чацга тогтохгүй бол: Үнээний сая саасан халуун сүүг даавуунд шингээн гадна талаас нь ороох, сөд өвсний толгой, үндэс, таван салаа, башга өвсийг хандалж уувал тус болно. Усан чацга хэмээх өвчинд гахайн баас, цагаан будааг хувь тэгш найруулан битүү шатааж мана мэхээртэй найруулж уувал сайн.
Өтгөн хатахад: Давс холихгүйгээр эсгэсэн байцааг байнга хоолондоо хийж идэх, 5-8 настай хүүхдийн шээс уух, далан түрүүний үндэс буцалгаж ууна. Мөн хонины шаант чөмөгний нарийн үзүүрийн чөмгийг нуруун дээрээ түрхэх, хонины хуучин хөх хөрзөнг шар тосонд багсарч бөгсөнд нь халуун жин тавьвал өтгөн хатахаа болино. Бас зүүн ташаан толгойноос хүйсний доод талыг хүртэл өглөө бүр 5 минут 2 гараараа дараад 1 аяга ус хүйтнээр нь ууна.
Нарийн гэдэс ороолдох цанх татахад:
10гр давсыг халуун гал дээр хуураад буцалсан усанд хайлуулж уувал сайн. Мөн давс нь шорвогдуу хар цай уух, харууц давсыг буцалгасан усаар даруулж уух, мөн хурууныхаа үзүүрийг зүүгээр шивж хий цус гаргаваас цанх өвчин эдгэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа




