Зуныг бид үгүйлсээр...

        

Нар буцчихжээ. Бүсгүйчүүд бид урин дулааны улиралд өмсдөг дэгжин хувцасаа ч өмсөж амжсангүй. Хаврын жихүүн салхи өдөржин салхилна, нэг л зэвүүн. Охид хөвгүүдийн инээд хөөр бялхсан цэцэрлэгт хүрээлэнгүүд хоосорно. Аль хэдий нь зуны дунд сар дуусч байна. Гэтэл хүмүүс хавар өмссөн зузаан хувцаснаасаа салаагүй л. Зуныг  бид үгүйлсээр л...

Амтай болгоны ярих болсон дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт. 1800-аад оны эхээр эхэлсэн хатуу түлшний замбараагүй хэрэглээ, өндөр хөгжилт үйлдвэрүүд, ногоон байгууламжийн устгал зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас хүлэмжийн хий их хэмжээгээр үүсч, агаар мандалд хуримтлагдан улмаар байгалийн тэнцвэрийг алдагдуулсаар л. Хүн төрөлхтөн гудамжаар алхаж яваа хэн бүхний айдас.

Бүсгүйчүүд ээ, зун бидэнд ахиж ирэхгүй бол...? Бид ногоон өнгийг мартаж эхлэнэ, амьд хөрснөөс ургасан алагхан цэцэгсийг үгүйлэнэ, гоо сайхан биеэ гайхуулдаг төгс төгөлдөр улирлыг бид санана. Тиймээс л түүний төлөө, маргааш өглөө зуныг хаалга тогшоосой хэмээж дэлхий ээж биднийг өр зүрхэндээ тэвэрдэг шиг эх хүний ёсоор бяцхан дэлхийгээ ч хайрлах цаг хэдий нь иржээ.

Та яг одоо цонхоороо хар даа, гадаа тоглож байгаа бяцхан үр чинь ямар их аз жаргалтай байгааг хар. Тэгээд дараа нь эзгүйрч хоосроод гунигласан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хар. 




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.