Залуу эхчүүдэд өгөх зөвлөмж
Хүүхэдтэй болно гэдэг асар их хариуцлага. Тогооч, оёдолчин гээд эмч хүртэл болдог эмэгтэйчүүд бидний амьдрал тэр чигтээ бүхий л мэргэжлээр мэргэшсэн гэлтэй. Өвдөх бүрт нь тэврээд эмнэлэгрүү гүйхийн оронд emegteichuud.mn –ийхээ зөвлөсөн чухал зөвлөмжүүдийг сайтар тогтоож аваад урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваарай.
Чийг татдаг хувцас өмсгөвөл
Нялх хүүхэд дулаанаа гадагш алдах нь хялбар болохоор юм л бол зогисох гээд байдаг. Тэгэхлээр эхчүүд бүлээн сүүгээ хөхүүлж, арай томд нь халуун бүлээн цай уулгаж “Аргалдаг”. Хүүхэд зөвхөн сэрүүн газар байснаас эсвэл даарснаас зогисдог юм биш, чийг татдаг нейлон хувцас өмсгөхөд цочрол өгч хөлрөн улмаар зогисох тохиолдол элбэг байдаг. Хучиж хэвтүүлэх, хамрыг нь зөөлөн чимхэж болно. Тэгвэл зогисолт намдана.
Хросолыг уулгахад сайн
Хүүхдийн гэдэс өвдөхөд шингэн алдахаас сэргийлэн хросол хэрэглэдгийг ихэнх эцэг эх мэднэ. Харин зуны аагим халуун өдрүүдэд хүүхэд амьсгал болон арьсаараа шингэн алддаг. Тиймээс шингэн сэлбэх аргуудын нэг нь хросол уулгах арга юм. Үүнийг мэдэхэд илүүдэхгүй.
Луувангийн нухашны ашиг тус
Орчин үед компьютер тоглоом тоглодог, олон цагаар телевизийн дэлгэц ширтэн сууснаас болж хүүхдийн хараа муудах явдал их болжээ. Энэ талаар Японы эмч, судлаачид их анхаарч хүүхдийн хоол хүнсэнд илүү санаа тавьдаг болсон байна. Тэд луувангийн нухаш хүүхдэд тогтмол идүүлсэн нь хамгийн үр дүнтэй нь батлагджээ. Монгол хүүхдийн хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн илүү тохиромжтой ялангуяа сүү сайн уулгах нь үр дүнгээ өгч байна. Хүүхэд чихэрлэг зүйл олон муу нөлөө үзүүлдэг, хийжүүлсэн ундаа, жүүс хамгийн харш гэдгийг анхаарч татгалзах хэрэгтэй.
Харшлаас хүүхдээ хамгаал
Харшилд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд их өртдөг. Ялангуяа багааа чихрийн, сүүний хордлоготой байсан хүүхэд том болоод харшилд өртөх магадлал өндөр байдаг. Энэ нь суурь өвчин болох явдал ч бий. Бас нэг анхаарах зүйл бол хүүхдээ ургамал ногоон дунд удаан байлгах муу. Мөн гэрийн тэжээмэл амьтан муур, нохой, загаснаас хол байлгах хэрэгтэй. Муур, нохойн үсэнд, загасны хоолонд тосжилт их байдаг учир хүүхдэд харшил өгч, улмаар багтраа өвчин болох ч бий. Харшил бас удамшдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Хүүхдийн “сүүн шүд”-ийг онцгой анхаар
Хүүхэд гурван нас хүрэхэд сүүн шүд шүдэлж дуусна. Өөрөөр хэлбэл дээр доороо 10, 10 шүдтэй болно гэсэн үг юм. Зарим эцэг эх сүүн шүдийг солигдох шүд учир нэг арчлаад байх шаардлагагүй мэт ойлгодог. Тэгвэл тийм биш. Харин ч сүүн шүдний эрүүл ахуйг онцлон анхаарах хэрэгтэй. Учир нь:
-Хорхойтсон сүүнд шүд маш их өвдөж хүүхдийг зовоодог.
-Хорхойтсон сүүн шүд нь ясан шүд цагтаа ургахад нь муугаар нөлөөлөөд зогсохгүй ясан шүдийг ч гэмтээнэ.
-Хорхой идсэн сүүн шүдийг авахад араанууд урагш түрж ясан шүд давхар юмуу муруй ургадаг.
-Хорхойтсон сүүн шүдэнд бактери их хэмжээгээр хуримтлагддаг учир ясан шүдэнд ч халдварлан гэмтээнэ.
Энэ бүхнийг залуу эцэг эх бүхэн онцгой анхаарч ялангуяа сүүн шүдийг хорхойтохоос хамгаалах хэрэгтэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






