О.Бурмаа олимпийн дэвжээг орхилоо


 

Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд  эх орноо төлөөлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа өчигдөр эхний барилдаандаа Канадын бөх Леа Марьем Лоррайн Каллаханыг 3-0; 5-0 харьцаатай ялсан билээ. Энэ ялалтаараа тэрээр шөвгийн наймд 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Испанийн бөх Майдер Ундатай барилдаж, 1-1; 2-1; 0-1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм.

Чөлөөт бөхийн барилдааны дүрмээр манай бөхийг ялсан Майдер Унда хагас шигшээ барилдаанд Болгарын Станка Златева Христовад ялагдсан тул О.Бурмаа дахин барилдаанд зодоглох боломжгүй болж, энэ удаагийн олимпийн наадмын алтан дэвжээг орхилоо. 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.