Гурван ээлжээр хичээллэх ЕБС-ийн нэрс

Ээжүүдээ, хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 7 хоног үлдлээ.  Харин Монгол орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим сургуулиудыг гурван ээжлээр хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэл:  Монгол гуравдугаар сургууль, Амгалан цогцолбор сургууль, Голомт цогцолбор сургаал, 9, 73,14,33,53,85,62,65,107 болон 109 дүгээр сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээр болжээ.  Бусад сургуулиудын хувьд хэвийн хичээллэнэ.

Орон нутаг: Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Бусад сургуулиуд шийдэгдээгүй байна.

Ингэснээр шинэ хичээлийн жилд 25 ерөнхий боловсролын сургуулийн нийт 131 бүлэг гурван ээлжээр хичээллэх горимд шилжиж байна.  Сургуулиудад шинэ өргөтгөл баригдснаар энэхүү гурван ээлжийн ачаалал багасна гэж мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.