Ким Кардашиан хөл хүнд болсон ч өндөр өсгийтөөсөө буугаагүй гэнэ

Барууны хэвлэлүүдэд өдөр алгасахгүй бичигддэг дэлхийн алдартнууд, холливудын оддоос ч дутахгүй алдартай болсон бүсгүй бол Ким Кардашиан юм. Тэрээр телевизийн реалити шоунаас олны танил болж дээдсийн зиндаанд зэрэгцсэн хамгийн чинээлэг, халуухан хатагтай болж чадсан нэгэн билээ.  Дэлхийн 50 тачаангуй бүсгүйн нэгээр олонтаа нэрлэгдсэн тэрбээр Армен гаралтай. Гэр бүлийнхэн нь Туркээс цагаачилж ирж суурьшин бизнес эрхэлсэн түүхтэй юм. 

Сайн гэхээсээ таагүй мэдээллээр олны анхааралд байдаг тэрээр энэ удаад жирэмсэн байх үеийн хувцаслалтаараа дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Мэдээж өндөр өсгийт, бариу даашинз түүний нэрийн хуудас. Ким Кардашиан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа -“ Хэдий би хөл хүнд байгаа ч гэсэн өндөр өсгийт, загварын даашинзнаас хэзээ ч татгалзаж чадахгүй” гэжээ. Тэгвэл дэлхийн халуухан бүсгүйн хөл хүнд байх үеийн даашинз, өндөр өсгийттэй зургуудаас хатагтай нартаа сонирхуулъя.




















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин (203.160.55.130) 2013-04-06 18:57:00
аймар хүүхэн юмаа эвий ***** дээ тэр гэдсэн дэх хүүхэд нь