”Eurovision-2013” уралдаанд Данийн дуучин Эммили де Форест түрүүлжээ

"Eurovision-2013" уралдааны шилдэгээр Данийн дуучин эмэгтэй Эммили де Форест тодорлоо. Эммили де Форест эцсийн шалгаруулалтад 281 оноо авсанаар ийнхүү шилдгээр шалгарчээ.


Мөн нийт 39 орны төлөөлөгчдөөөс Их Британи, Серби, Итали, Исланд, Франц, Ирланд, Словени, Македонийн шүүгчид түүнд хамгийн дээд оноо болох 12 оноо өгсөн байна. Харин Швед, Нидерланд, Венгрия, Бельги, Герман, Черногор, Хорват тус бүр 10 оноо, Израиль, Испани,  Эстони найман оноо өгчээ.

Уралдааны эхний гуравт Азербайжан, Украины оролцогчид шалгарсан байна.

Түүнчлэн Данийн 19 настай дуучин бүсгүй Эммили де Форест дайн ба энх цагийн тухай өгүүлэх “Only Teardrops” /Зөвхөн нулимс/ дууны хамт галт шоу үзүүлбэр үзүүлсэн нь амжилт дагуулжээ. Залуу дуучин 14 настайдаа сүмийн найрал дуу дуулж эхэлсэн бөгөөд Шотландын хөгжимчин Фрейзер Нилийн хамт анхны аялан тоглолтоо хийжээ.


Дашрамд дурьдахад түүний эцэг нь Швед хүн учраас тэр уралдаанд зөвхөн Данийг ч биш зохион байгуулагч орон Шведийг төлөөлсөн гэж болохоор байжээ. "Eurovision-2013"-ын эрх олгосон Dansk Melodi Grand Prix 2013 уралдаанд оролцож байхдаа дуучин бүсгүй өөрийгөө Британийн хатан хаан Викториягийн угсааны хүн гэжээ. Хэдийгээр худал түүх байсан ч энэ нь түүний PR болж чаджээ.

Эммилигийн хувьд "Eurovision”-д түрүүлж буй Данийн гурав дахь оролцогч. Анх 1963 онд гитарчин Юрген Ингманн, түүний гэргий Гретта нар түрүүлж байсан бол 2000 онд поп-рок хослол “Olsen Brothers” ялагчаар тодорч байжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.