Төрсөн өдрийн мэнд хүргэе Алсу!

Татар гаралтай дуучин Алсу буюу Алсу Ралифовна Абрамова 1983 оны 6-р сарын 27 нд төржээ. Тэрээр 2000 оны Евровижн дууны уралдаанд 2-р байр эзэлж, олон улсад анх танигдсан юм. Мөн Москвад болсон 2009 оны Евровижн дууны уралдааныг хөтөлж байжээ.

Түүний төрсөн өдрийн бэлэг нь ихэвчлэн "Хүн" байдаг билээ. Өнгөрсөн жил түүний төрсөн өдрийг нөхөр нь Хятадад тэмдэглэсэн бөгөөд баярын сюрпризийг Алсугийн найзуудаар "барьжээ".

 Өөрөөр хэлбэл Алсугийн нөхөр Ян Абрамов нь эхнэртээ гэнэтийн бэлэг барихын тулд найзуудыг нь Хятадад аваачсан аж. Төрсөн өдрийн ширээний ард суусан Алсу үүнийг төсөөлөө ч үгүй байсан бөгөөд гэнэтхэн найзууд нь бүгдээрээ орж ирэхэд нь баярын "шоконд" түр зуур орсон хэмээжээ.

Харин энэ жил ч гэсэн түүний төрсөн өдрийн хамгийн үнэт бэлэг нь түүний найзууд байх бололтой. Тэрбээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хамгийн үнэтэй найз нараа урина" гэжээ.

Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс дуучин Алсудаа 30 насны төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна!







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.